ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН ХЭЛТСИЙН ДАРГЫН АЖЛЫН БАЙР /АЛБАН ТУШААЛ/-НЫ ТОДОРХОЙЛОЛТ

4045

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗАХИРГАА,

САНХҮҮГИЙН ХЭЛТСИЙН ДАРГЫН АЖЛЫН

БАЙР /АЛБАН ТУШААЛ/-НЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

 

1.Байгууллагын  нэр 2. Нэгжийн нэр
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар Захиргаа, санхүүгийн хэлтэс
3. Ажлын байрны нэр: 3.1 Албан тушаалын ангилал 3.2 Албан тушаалын зэрэглэл
Хэлтсийн дарга Ахлах түшмэл ТЗ-8
4. Ажлын  байрыг  шууд харьяалан удирдах албан тушаалын нэр: 4.1 Албан  тушаалын ангилал 4.2 Албан тушаалын  

    зэрэглэл

Газрын дарга

Орлогч дарга нар

Эрхэлсэн түшмэл

Ахлах түшмэл

ТЗ-10

ТЗ-9

5. Ажлын байрны шууд харьяалан  удирдах албан тушаал 5.1 Албан тушаалын нэр:

 

5.2 Албан  тушаал эрхлэгчдийн тоо
Ахлах нягтлан бодогч

Хүний нөөцийн мэргэжилтэн

Төсөл хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн

Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн

Дотоод хяналтын мэргэжилтэн

Даргын туслах, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн

Хууль, гэрээ хариуцсан мэргэжилтэн

Мэргэжилтэн

Тооцооны ня-бо-2

Архивын ажилтан

Бичиг хэргийн ажилтан

Нярав

Жолооч-7

 

 

 

 

 

 

20

 

Б. ЧИГ ҮҮРЭГ

1. Ажлын байрны зорилго Газрын дүрэмд тусгагдсан хэлтсийн чиг үүргийг холбогдох хуулийн хүрээнд хэрэгжүүлэх, хяналт тавих, тайлагнах, газрын дарга, орлогч дарга нарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах
2. Ажлын байрны үндсэн зорилт 2.1 Гүйцэтгэлийн  шалгуур  үзүүлэлт
1.            Газрын үйл ажиллагааны хэтийн болон ойрын стратеги төлөвлөгөө боловсруулах, Төвсийн шууд Захирагчийн үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, тайлагнах;

2.            Дээд газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих, тайлагнах;

3.            Газрын дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах;

4.            Газрын хүний нөөцийн бодлого, хэрэгжилтийн зохицуулалтыг хангаж ажиллах;

5.            Газрын санхүүгийн үйл ажиллагаа, Шилэн дансны тухай хууль, дотоод хяналтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;

6.            Газрын дотоод ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, тогтмолжуулж, үйл ажиллагааг сайжруулах;

1.            Нийслэлийн Засаг даргын өмнө дүрмээр хүлээсэн үүрэг биелэнэ.

2.            Газрын үйл ажиллагааны чиглэлээр батлагдсан хууль, тогтоомж, эрх зүйн акт хэрэгжинэ.

3.            Байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдана.

4.            Цомхон, чадварлаг бүтэц бий болж, хүний нөөцийн чадавхи дээшилсэн байна.

5.            Санхүүгийн үйл ажиллагаа Шилэн дансны хууль хэрэгжиж мэдээллийн ил тод байдал сайжирна.

6.            Газрын өдөр тутмын  үйл ажиллагааны жигд, тасралтгүй хэвийн явагдана.

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа 3.1 Хугацаа хуваарь
1     дүгээр зорилтын  хүрээнд:
1.            Байгууллагын хэтийн болон ойрын стратеги төлөвлөгөө боловсруулах ажлыг зохион байгуулах, биелэлтийг ханган ажиллах;

2.            Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтын хүрээнд Төсвийн ерөнхийлэн захирагчтай байгуулах Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлтэс, нэгжийн дарга нартай хамтран боловсруулах, НЗДТГазрын холбогдох хэлтсүүдэд танилцуулж, санал авах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хагас, бүтэн жилээр нэгтгэн хугацаанд нь тайлагнах;

 

 

 

30

2 дугаар  зорилтын хүрээнд:
1.           Байгууллагын хэмжээнд дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг хангах, хяналт тавих, хэрэгжилтийг тайлагнах ажлыг зохион байгуулах

2.           Байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр дээд газар болон хэрэгжүүлэгч агентлагуудаас батлагдсан удирдамж, төлөвлөгөө, аудитын дүгнэлтийн хүрээнд холбогдох арга хэмжээг авч, тайлагнах

3.           Байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр яаралтай мэдээ, мэдээллийг боловсруулах ажлыг зохион байгуулах, хянах, тайлагнах;

 

 

20

3     дугаар  зорилтын хүрээнд:  
1.          Байгууллагын “Дотоод журам”, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм” болон байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр мөрдөн ажиллах журам, зааварийг шинэчлэх, батлуулах, хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах;

2.          Газрын хэмжээнд хөдөлмөрийн сахилга батыг сахиулах, ажлын цаг ашиглалтанд хяналт тавих, цагийн тооцоог хянаж баталгаажуулах;

3.          Даргын дэргэд ажиллах Удирдлагын зөвлөлийн хурлыг зохион байгуулах, удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг хэлтэс, нэгжийн удирдлагуудад хяналтын картаар өгч хэрэгжүүлэх, хяналт тавих, тайлагнах;

 

10

4 дүгээр  зорилтын  хүрээнд:
1.    Байгууллагын бүтцийг оновчтой болгох, албан тушаалын ажлын байрны чиг үүргийн уялдааг хангах,  давхардлыг арилгах, ажлын байрны тодорхойлолт боловсруулах ажлыг  зохион байгуулах;

2.    Байгууллагын “Хүний нөөцийн хөтөлбөр”-ийг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах ажилд хяналт тавих;

 

 

10

5 дугаар  зорилтын  хүрээнд:
1.            Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллах;

2.            Байгууллагын хэмжээнд шаардлагатай техник тоног төхөөрөмж, бараа материалын хэрэгцээг тодорхойлж хангах ажлыг зохион байгуулах;

3.            Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, удирдлага арга зүйгээр хангаж ажиллах;

 

 

10

6     дугаар  зорилтын  хүрээнд:
1.    Хэлтсийн ажлыг 7 хоног, улирал, хагас бүтэн жилээр төлөвлөн, тайлагнаж, өдөр тутмын үйл ажиллагааны уялдааг хангах, ажлын ачаалал, зохион байгуулалтыг хариуцан ажиллаж, ажилтан албан хаагч бүрийн ажилд хяналт тавих, үнэлэх, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх;

2.    Удирдлагыг өөрийн эрхэлсэн асуудлын чиглэлээр шаардлагатай мэдээллээр ханган мэргэжил, арга зүй, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх;

3.    Байгууллагын дотоод ажлын уялдаа холбоог сайжруулах,  хэлтэс нэгжийн ажлын батлагдсан төлөвлөгөөг сар бүрээр авч, биелэлтэнд хяналт тавих;

4.    Байгууллагын дүрэм, дотоод журам болон бусад эрх зүйн актыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах, хэвшүүлэх ажлыг зохион байгуулах;

5.    Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирсэн албан бичиг, өргөдөл гомдол, санал хүсэлтийг цаг хугацаанд нь шийдвэрлэх, хяналт тавих, тайлагнах;

6.    Хариуцсан ажлын чиглэлээр баримт материалуудыг архивын нэгж үүсгэн хүлээлгэн өгөх;

 

 

 

 

 

 

20

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Ажлын байранд тавигдах шаардлага 1.1 Ерөнхий шаардлага Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд /баклавраас дээш/ Магистр
Мэргэжил Эрх зүйч
Мэргэшил
Туршлага Төрийн байгууллагад  5-аас дээш жил ажилласан байх Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан байх
Ур чадвар -Удиран зохион байгуулах, багаар ажиллах чадвартай

-Өөрчлөлтийг манлайлах, хүнийг манлайлах, бизнес сэтгэлгээтэй байх

-Мэргэжлийн түвшинд асуудал боловсруулах, үнэлэлт, дүгнэлт өгөх

Гадаад хэлний болон компьютерийн зохих мэдлэгтэй байх

Багаар ажиллах чадвартай

1.2 Тусгай шаардлага -Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, -Газрын болон хувийн нууцыг чандлан хадгалах

 

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

1. Ажлын байрны харилцах субьект
 

1.1 Байгууллагын дотор талд  байгаа

 

1.2 Байгууллагын гадна талд байгаа

 

·         Газрын дарга

·         Орлогч дарга нар

·         Хэлтэс нэгжийн дарга

·         Хүний нөөцийн мэргэжилтэн

·         Байгууллагын нийт ажилтан албан хаагчид, инженер техникийн ажилчид

Шууд харилцах байгууллага:

·      Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

·      ЗАА

·      Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд

·

Шууд  бус  харилцах  байгууллага

·         Төрийн бус болон олон нийтийн байгууллагууд

·          Гадаадын төсөл хэрэгжүүлэгч нэгж

2. Албан тушаал эрхлэгчдийн хүлээх хариуцлага Төрийн албаны тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ.
3. Ажлын байрны нөөц хэрэгсэл 3.1 Санхүүгийн Цалин хөлс нь Засгийн газрын хүчин төгөлдөр эрх зүйн актуудаар тогтоосон албан тушаалын үндсэн цалин бусад нэмэгдлээс бүрдэнэ
3.2 Материалын Ширээ  сандал, компьютер, сейф, шкаф, номын шүгээ, мэргэжилийн чиглэлийн ном сурах бичиг, шаардлагатай гарын авлага,   техник хэрэгсэл
3.3 Хүний Хэлтсийн нийт ажилтан, албан хаагчид
3.4 Бусад
4. Ажлын байрны нөхцөл 4.1 Ердийн нөхцөл Ажлын хэвийн орчин, нөхцөл байдалд ажиллана.
4.2 Онцгой нөхцөл Ажлын зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажиллах

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг буюу  багийн ахлагч Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх  бүхий албан тушаалтан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

………………………. Б.Индра

Ажлын хэсгийн гишүүд:

орлогч дарга

………………………. Г.Баттогтох

 

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………       П.Оюунчимэг

 

2016  оны 10-р сарын 28-ны өдөр

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга

/тамга/

. . . . . . . . . . . . . . . . /Ж.Тогтохбаяр/

/ гарын үсэг/

 

 

2016  оны ……-р сарын …..-ны өдөр