ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

3466

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗАХИРГАА,                              САНХҮҮГИЙН ХЭЛТСИЙН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

1.Байгууллагын  нэр 2. Нэгжийн нэр
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар Захиргаа, санхүүгийн хэлтэс
3. Ажлын байрны нэр: 3.1 Албан тушаалын ангилал 3.2 Албан тушаалын зэрэглэл
Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Дэс түшмэл

 

ТЗ-5
4. Ажлын  байрыг  шууд харьяалан удирдах албан тушаалын нэр: 4.1 Албан  тушаалын ангилал 4.2 Албан  тушаалын  

    Зэрэглэл

–       Орлогч дарга

–       Хэлтсийн дарга

Ахлах түшмэл

Ахлах түшмэл

ТЗ-9

ТЗ-8

5. Ажлын байрны шууд харьяалан  удирдах албан тушаал 5.1 Албан тушаалын нэр: 5.2 Албан  тушаал эрхлэгчдийн тоо

 

Б. ЧИГ ҮҮРЭГ

1. Ажлын байрны зорилго Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаалнбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтын хүрээнд Улаанбаатар хотын авто замын салбарт хэрэгжих гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, захиалагчийн зүгээс төслийн нэгжтэй хамтран ажиллах, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах, хэрэгжилтийг тайлагнах, хэлтсийн даргын ажилд дэмжлэг үзүүлэх;
2. Ажлын байрны үндсэн зорилт

 

2.1   Гүйцэтгэлийн  шалгуур  үзүүлэлт
1.  Улаанбаатар хотын авто замын сүлжээ хөгжүүлэх гадаад хамтын ажиллагааны хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хэрэгжих  төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан, ажлын уялдааг хангах, тайлагнах;

2.  Эрхэлсэн ажлын хүрээнд хууль тогтоомжууд,  бусад холбогдох стандартыг мөрдөн хэлтсийн дотоод ажилд оролцох;

1.            Гадаадын хөрөнгийн эх үүсвэрээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлснээр хотын авто  замын сүлжээг сайжруулах чиглэлээр хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

2.            Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар цаг тухайд биелнэ.

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа

 

3.1 Хугацаа хувиар
Ажлын байрны 1 дүгээр зорилтын  хүрээнд:

1.    Гадаад орны  буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгөөр нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах чиглэлээр хэрэгжих төсөл, хөтөлбөрийн бэлтгэл ажлыг хангах, холбогдох шийдвэр гаргуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, орчуулга хийх зэрэг ажлыг хариуцан ажиллах;

2.    Байгууллага, төслийн нэгжийн хоорондын ажлын уялдааг ханган хамтран ажиллаж, төслийн нэгжтэй хийх хурал, зөвлөгөөнийг зохион байгуулах, холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулан шийдвэрлүүлж,  ажлын тайлан мэдээг удирдлагад танилцуулах, холбогдох газарт хүргүүлэх;

3.    Гадаадын хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлэгч, хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч байгууллагуудыг захиалагчын зүгээс шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах,

4.    Төслийн шаардлагатай материалуудыг орчуулах, баталгаажуулах, тайлан мэдээ гарган холбогдох дээд газарт болон удирдлагыг мэдээллээр тогтмол хангах;

5.    Улаанбаатар хотын авто замын салбар, байгууллагын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр гадаад орны төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах төслийн санал боловсруулах ажлыг удирдлагын зүгээс өгсөн чиглэлийн дагуу зохион байгуулах;

6.    Төсөл, хөтөлбөрийн хүрээнд холбогдох ажилд шаардлагатай зардлыг бодитой гаргаж, тайланг танилцуулах;

Ажлын байрны 2 дугаар зорилтын  хүрээнд:

1.    Хэлтсийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд менежертэй үр дүнгийн гэрээ байгуулан, ажлаа 7 хоног, улирал, хагас, бүтэн жилээр төлөвлөж, тайлагнан ажиллах;

2.    Дээд газрын тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн хэрэгжилт, мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь тайлагнах;

3.    Байгууллагын дүрэм, дотоод журам, ажиллагсдын ёс зүйн дүрмийг чанд мөрдөн ажиллаж, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга батыг сахин ажиллах;

4.    Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх;

5.    Байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр шаардлагатай баримт материалуудыг орчуулах, баталгаажуулах, холбогдох газарт санал хүргүүлэх;

6.    Төсөл, хөтөлбөрийн хүрээнд явагдах гадаад, дотоодын сургалт, семинарын талаархи мэдээллийг хэлтсийн дарга, хүний нөөцийн мэргэжилтэнд тухай бүр мэдээллээр хангаж, сургалтад хамрагдах албан хаагчдыг зөвшилцөж ажиллах;

7.    Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирсэн албан бичиг, өргөдөл гомдол, санал хүсэлтийг цаг хугацаанд нь шийдвэрлэж ажиллах;

8.    Хариуцсан ажилтай холбоотой бичиг баримтыг цэгцлэн архивын нэгж болгох;

 

 

 

 

 

 

 

 

 

90

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1. Ажлын байранд тавигдах шаардлага 1.1 Ерөнхий шаардлага Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд /бакалавр түүнээс дээш/ Áакалавр түүнээс дээш
Мэргэжил Аль нэг чиглэлийн инженер
Мэргэшил
Туршлага Төрийн албанд 3-аас дээш жил ажилласан байх Гадаад хэлийг төгс эзэмшсэн
Ур чадвар  Ажлын арга барил, багаар ажиллах,  хүнтэй харилцах чадвартай байх

Өөрчлөлтийг манлайлах, хүнийг манлайлах

Компьютерийн зохих мэдлэгтэй байх
1.2 Тусгай шаардлага Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх Илүү цагаар ажиллах

 

 

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

1. Ажлын байрны харилцах субьект

 

 

1.1 Байгууллагын дотор талд  байгаа

 

1.2 Байгууллагын гадна талд байгаа

 

-Газрын дарга

– Орлгоч дарга нар

-Хэлтэс, нэгжийн дарга

-Ахлах ня-бо

– Хүний нөөцийн мэргэжилтэн

– Мэргэжилтнүүд

Шууд харилцах байгууллага:

– НЗДТГазар

– Төслийн нэгж

– Гүйцэтгэгч байгууллагууд

Шууд  бус  харилцах  байгууллага

–       Төрийн бус байгууллагууд

2. Албан тушаал эрхлэгчдийн хүлээх хариуцлага Төрийн албаны тухай хууль, Шилэн дансны тухай хууль,  Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ.
3. Ажлын байрны нөөц хэрэгсэл 3.1 Санхүүгийн Цалин хөлс нь ТЗ-5 зэрэглэлээр Засгийн газрын хүчин төгөлдөр эрх зүйн актуудаар тогтоосон албан тушаалын цалин бусад нэмэгдлээс бүрднэ.
3.2 Материалын Ажлын өрөө, сандал ширээ, сейф, хувцасны шкаф, номын шүүгээ, хуулийн программ, мэргэжлийн чиглэлийн ном, лавлах, тогтмол хэвлэл, компьютер, телефон утас, бичгийн хэрэгсэл г.м
3.3 Хүний
3.4 Бусад
4. Ажлын байрны нөхцөл 4.1 Ердийн нөхцөл Хэвийн
4.2 Онцгой нөхцөл Илүү цагаар ажиллах

 

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх  бүхий албан тушаалтан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

………………………                        Б.Индра

 

орлогч дарга    ………………………  Г. Баттогтох

 

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

……………………………………          Э.Эрдэнэсайхан

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………………..              П.Оюунчимэг

 

2016 оны 10 сарын 28  өдөр

 

 

Албан тушаалын нэр: Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

……………………….. Ж.Тогтохбаяр

 

 

2016 оны 10 сарын 28  өдөр