ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧИЙН АЖЛЫН БАЙР

12244

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН ХЭЛТСИЙН ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧИЙН АЖЛЫН БАЙР

/АЛБАН ТУШААЛ/-НЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

 

1.Байгууллагын нэр:

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

2.Нэгжийн нэр:

Захиргаа, санхүүгийн хэлтэс

3.Ажлын байрны нэр:

Тооцооны нягтлан бодогч

3.1. Албан тушаалын ангилал:

Мэргэжлийн албан хаагч

3.2.Албан  тушаалын зэрэглэл:

ТҮ-7

4.Ажлын байрыг шууд харъяалах удирдах албан тушаалын нэр:

Орлогч дарга

Хэлтсийн дарга

Ахлах нягтлан бодогч

4.1.Албан тушаалын ангилал:

Ахлах түшмэл

Ахлах түшмэл

Мэргэжлийн албан хаагч

4.2.Албан тушаалын зэрэглэл:

ТЗ-9

ТЗ-8

ТҮ-8

5.Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал: 5.1.Албан тушаалын нэр: 5.2.Албан тушаал эрхлэгчдийн тоо:
Нярав 1

 

Б. ЧИГ ҮҮРЭГ

 

1.Ажлын байрны зорилго Газрын санхүү, бүртгэлийг олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтлөх, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг хэвийн жигд тасралтгүй явуулах, хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ахлах ня-бо-г санхүүгийн үнэн зөв мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх.
2. Ажлын байрны үндсэн зорилт 2.1. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт
1.    Байгууллагын үйл ажиллагааны зардлыг батлагдсан хуваарийн дагуу санхүүжүүлэх, тайлагнах;

2.    Байгууллагын ажилтан, албан хаагчдын цалин, хөлсний тооцоог бодох, олгох, тайлагнах;

3.    Байгууллагын үйл ажиллагааны хүрээнд авто зам, замын байгууламжийн нөхөн сэргээлтийн ажлын орлого, зарлагын тооцоог хийн, тайлагнах;

4.    Эрхэлсэн ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомжууд болон стандартыг мөрдөн Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх;

5.    Хэлтсийн дотоод ажлыг зохион байгуулахад оролцох;

1.    Олон улсын нягтлан бодох  бүртгэлийн стандартыг мөрдсөн байна.

2.    Мэдээ, тайланг цаг хугацаандаа гарсан байна.

3.    Байгууллагын үйл ажиллагааны зардал батлагдсан хуваарийн дагуу зарцуулагдана.

4.    Хууль тогтоомжийн хэрэгжилт биелэгдэж, байгууллагын үйл ажиллагаа ил тод нээлтэй болно.

5.     Байгууллагын дотоод үйл ажиллагаа

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа 3.1. Хугацаа, хуваарь
Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд:

1.1.  Үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн орлого, зарлагын гүйлгээг хийх /харилцах боловсруулах/;

1.2.  Байгууллагын санхүүгийн тайланг улирал тутам гарган, ахлах ня-бо-оор хянуулан НЗДТГазрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийслэлийн Аудитын газарт тус тус улирал бүрийн 20-ны өдрийн дотор хүргүүлэх;

1.3.  Сар бүр нийгмийн даатгалын тайланг нэгтгэн гаргаж, газрын даргаар хянаж, баталгаажуулан Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлэн тооцоо нийлж, сар бүрийн 05-ны дотор хүргүүлэн баталгаажуулах;

1.4.  Улирал тутам ХАОАТатварын тайланг ЧД-ийн Татварын хэлтсийн цахим хуудсанд дараа улирал бүрийн 20-ны өдрийн дотор шивэлт хийн, баталгаажуулах ажлыг хариуцан ажиллах;

1.5.  Байгууллагын үйл ажиллагааны зардлын сарын мэдээ, өр авлагын дэлгэрэнгүй тайлангийн хамт сар бүр НЗДТГазрын Санхүү, төрийн сангийн хэлтэст /200051051 данс/ сар бүрийн 02-ны өдрийн дотор хүргүүлэх

1.6.  Улирал тутам үйл ажиллагааны нэмэлт данс /200051454 данс/-ны мэдээг НЗДТГазрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлэх;

1.7.  Товчоод болон лабораторийн үйл ажиллагааны ашиглалтын зардлын тооцоог хугацаанд нь хийх ажлыг зохион байгуулах,

1.8.  Лаборатори болон ШБТовчооны ажиллагсдыг ажиллах нөхцөл/нормын хувцас болон сүү, гм/-өөр хангах ажлыг зохион байгуулах;

1.9.  Нярав, жолооч нарын тооцоог бодож, нягтлан бодох бүртгэлд тусгах

1.10.  Газрын үндсэн болон эргэлтийн хөрөнгөд хагас, бүтэн жилээр тооллого хийж, тооцоо бодох.

1.11.   Эд хариуцагчийн эргэлтийн ба эргэлтийн бус хөрөнгийн тайланг сар бүр хянаж баталгаажуулах;

1.12.  Холбогдох хяналтын байгууллагуудаас төлөвлөгөөт болон захиалгат шалгалтанд баримт материал гарган өгч, мэдээллээр хангаж ажиллах

1.13.  Харилцагч байгууллагуудтай улирал, хагас жил, жилийн эцэст өр авлагын  тооцоо нийлж, үлдэгдлийг баримтаар баталгаажуулах, өр авлагыг холбогдох ажилтнуудтай хамтран тухай бүрт барагдуулах

1.14.  Байгууллагын жилийн санхүүгийн тайлан балансыг гаргахад холбогдох мэдээллийг гаргаж, холбогдох албан тушаалтанд өгөх;

1.15.  Байгууллагын үйл ажиллагааны зардлын гүйлгээг өдөр тутам хийх, анхан шатны баримт хөтлөн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн дагуу хөтлөх

Ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд:

2.1. Байгууллагын албан хаагчдын цалин хөлсийг тогтоосон хугацаанд цагийн тооцооны дагуу бодож олгох;

2.2. Ажилтан албан хаагчдын ээлжийн амралтыг хууль тогтоомжийн дагуу бодож олгох,

2.3. Ажилтан албан хаагчдын НДШ, ХАОАТ-ын тооцооллыг сар бүр хийх

Ажлын байрны 3 дугаар үндсэн зорилтын хүрээнд:

3.1.    Аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний дагуу авто замын нөхөн сэргээлтийн ажлын орлого, зарлагын тооцоог цаг тухайд тооцоо нийлж, ахлах ня-бо-д танилцуулах;

3.2.  Нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлийг санхүүжүүлэх, мэдээг сар тутам гарган НЗДТГазрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлэх;

3.3.   Харилцагч байгууллагуудтай улирал, хагас жил, жилийн эцэст өр авлагын  тооцоо нийлж, үлдэгдлийг баримтаар баталгаажуулах, өр авлагын тооцоо нийлж, тухай бүрт барагдуулах

Ажлын байрны 4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд:

4.1.    Эрхэлсэн ажлын хүрээнд Шилэн дансны хууль болон  холбогдох хууль тогтоомжийн дагуу санхүүгийн мэдээллийн ил тод байдлыг хангаж байгууллагын цахим хуудсанд хууль заасан хугацаанд холбогдох мэдээллийг оруулж ажиллах;

Ажлын байрны 5 дугаар үндсэн зорилтын хүрээнд:

5.1.      Хэлтсийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд ажлын төлөвлөгөө боловсруулан батлуулж, ажлаа 7 хоног, улирал, хагас бүтэн жилээр төлөвлөж, тайлагнах;

5.2.    Байгууллагын дүрэм, дотоод журам, ажиллагсдын ёс зүйн дүрмийг чанд мөрдөн ажиллаж, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга батыг сахин ажиллах;

5.3.  Дээд газраас болон www.edoc.ub.gov.mn, Smartcity.mn-д ирсэн албан бичиг, санал хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж ажиллах

5.4.  Хариуцсан ажилтай холбогдолтой дүрэм журам боловсруулахад санал өгөх.

5.5.  Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх

5.6.  Хариуцсан ажилтай холбоотой бичиг баримтыг цэгцлэн архивын нэгж болгож архивт хүлээлгэн өгөх;

 

 

 

 

 

60

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

15

 

 

 

 

 

 

 

10

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

 

10

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1.Ажлын байранд тавигдах шаардлага

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.1.Ерөнхий шаардлага:

 

 

 

 

 

 

 

 

 

Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Бакалавр Магистр
Мэргэжил – Нягтлан бодогч
Мэргэшил
Туршлага Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх Төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан байх
Ур чадвар Компьютерийн өргөн хэрэглээний болон санхүүгийн программ дээр ажиллаж чаддаг байх, албан бичиг боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай байх -Багаар ажиллах,

-Харилцааны соёлтой, шудрага, зарчимч байх

 

 

1.2. Тусгай шаардлага: -Төрийн албан хаагчийн Ёс зүйн хэм хэмжээг сахих – Нууц хадгалах

 

 

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

1. Ажлын байрны харилцах субьект
1.1. Байгууллагын дотор талд байгаа 1.2. Байгууллагын гадна талд байгаа
– Газрын дарга

– Орлогч дарга  нар

– Хэлтсийн дарга

– Ахлах ня-бо

– Бүх ажилтан, албан хаагчид

– Нийслэлийн төрийн сан банк

– НӨХГазар

– НТГазар

– Нийслэлийн Аудитын газар

– Нийслэлийн мэргэжилийн хяналтын газар

– ЧД НДХэлтэс

2.Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага Төрийн албаны  тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
3.Ажлын байрны нөөц , хэрэгсэл

 

 

 

 

3.1.Санхүүгийн Цалин хөлс нь ТҮ-7 гэсэн зэрэглэлээр Засгийн газрын хүчин төгөлдөр эрх зүйн актуудаар тогтоосон албан тушаалын цалин бусад нэмэгдлээс бүрднэ.
3.2.Материалын Ажлын өрөө, сандал ширээ, сейф, хувцасны шкаф, номын шүүгээ, компьютер, телефон утас, бичгийн хэрэгсэл г.м
3.3.Хүний -нярав
3.4.Бусад
4.Ажлын байрны нөхцөл 4.1.Ердийн нөхцөл Ажлын хэвийн орчин, нөхцөл байдалд ажиллана.
4.2.Онцгой нөхцөл Илүү цагаар ажиллах

 

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх  бүхий албан тушаалтан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

………………………                        Б.Индра

орлогч дарга    ………………………  Г. Баттогтох

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

……………………………………          Э.Эрдэнэсайхан

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………………..              П.Оюунчимэг

 

2016 оны 10 сарын 28  өдөр

 

 

Албан тушаалын нэр: Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

……………………….. Ж.Тогтохбаяр

 

 

2016 оны 10 сарын 28  өдөр