ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧИЙН АЖЛЫН БАЙР /АЛБАН ТУШААЛ/-НЫ ТОДОРХОЙЛОЛТ

2776

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН ХЭЛТСИЙН ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧИЙН АЖЛЫН БАЙР

/АЛБАН ТУШААЛ/-НЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

1.Байгууллагын нэр:

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

2. Нэгжийн нэр:

Захиргаа, санхүүгийн хэлтэс

3.Ажлын байрны нэр:

Тооцооны нягтлан бодогч

3.1.Албан тушаалын ангилал:

Мэргэжлийн албан хаагч

3.2.Албан  тушаалын зэрэглэл:  ТҮ-7
4.Ажлын байрыг шууд харъяалах удирдах албан тушаалын нэр:

Орлогч дарга

Хэлтсийн дарга

Ахлах нягтлан бодогч

4.1.Албан тушаалын ангилал: 

Ахлах түшмэл

Ахлах түшмэл

Мэргэжлийн албан хаагч

4.2.Албан тушаалын зэрэглэл: 

ТЗ-9

ТЗ-8

ТҮ-8

5.Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал:

 

5.1.Албан тушаалын нэр: 5.2.Албан тушаал эрхлэгчдийн тоо:
Нярав

ШБТ-ны зохион байгуулагчид

1

32

 

Б. ЧИГ ҮҮРЭГ

 

1.Ажлын байрны зорилго Газрын ахлах ня-бо-г санхүүгийн үнэн зөв мэдээллээр хангах, санхүү бүртгэлийг олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтлөх, нийслэлийн замын санд лабораторийн шинжилгээний орлого, шалган бүртгэх товчоодоор нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр болон төлбөртэй зогсоолын хураамжаас орох орлогын төлөвлөгөөнд хяналт тавих, тооцоо хийх, тайлан гаргах, ахлах ня-бо-г санхүүгийн үнэн зөв мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх
2. Ажлын байрны үндсэн зорилт 2.1. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт
1.    Байгууллагын санхүү бүртгэлийг НББОУС-ын дагуу хөтлөн мэдээ, тайланг гаргах;

2.    Шалган бүртгэх товчоодын бараа материал, мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын өдөр тутмын бүртгэл тооцоонд тогтмол хяналт тавьж, төлөвлөгөө биелэлтийг хангуулах, сар, улирал, жилээр мэдээ тайлан гаргах;

3.    Лабораторийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангуулах, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, сар, улирал, жилээр тайлагнах;

4.    Төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгуулагатай байгуулсан гэрээний хэрэгжилтийг ханган орлогыг төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах, тооцоог хийх, хяналт тавих, тайлан мэдээ гаргаж танилцуулах;

5.    Эрхэлсэн ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомжууд, стандартыг мөрдөн Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх;

6.    Хэлтсийн дотоод ажлыг зохион байгуулахад оролцох;

1.    Тайлан мэдээ нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу гарсан байна.

2.    Шалган бүртгэх товчоодын орлого, төлөвлөгөө биелэгдэж, эд хариуцагчидтай холбоотой эд хөрөнгийн зөрчил дутагдал гарахгүй байна.

3.    Замын сангийн хөрөнгө нэмэгдэж, гэрээнд хяналт тавьж орлогыг бүрдүүлснээр найдваргүй авлага өглөг үүсэхгүй байна.

4.    Төлбөртэй зогсооолын үйл ажиллагаа тогтворжиж, орлого төвлөрүүлэлт цаг тухайдаа хийгдэнэ.

5.    Хууль тогтоомжийн хэрэгжилт биелэгдэж, байгууллагын үйл ажиллагаа ил тод нээлтэй болно.

6.    Удирлагаас өгсөн үүрэг даалгавар цаг тухайд биелнэ.

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа 3.1. Хугацаа, хуваарь
Ажлын байрны 1 дүгээр зорилтын  хүрээнд

1.1.     Хөрөнгө оруулалтын 200051359 тоот дансны барьцаа хөрөнгийн бүртгэл хийх, сар бүр ахлах ня-бо-д тайлагнах;

1.2.     Жолооч нарын замын хуудсыг няраваас шалган авч, шатахууны тооцоог сар тутам хийн, тайлагнах;

1.3.     Замын сангийн орлого бүрдүүлэлтийн тайланг сар бүр гаргаж, ахлах ня-бо-гоор хянуулан, НЗДТГазрын Санхүү, төрийн сангийн хэлтэст сар бүр хугацаанд нь хүргүүлэх;

1.4.     Байгууллагын жилийн санхүүгийн тайлан балансыг гаргахад холбогдох мэдээллээр хангах;

1.5.     Холбогдох хяналтын байгууллагуудын төлөвлөгөөт болон захиалгат шалгалтанд баримт материал гарган өгч, мэдээллээр хангаж ажиллах;

 

Ажлын байрны 2 дугаар  зорилтын  хүрээнд

2.1.     Шалган бүртгэх товчооны зохион байгуулагч нарын орлогын төлөвлөгөөг төлөвлөхөд санал өгөх, сар бүрийн орлогыг хянан, тооцоог хүлээн авах, сар, улирал, жилээр тайланг гарган ахлах ня-бо, ШБТ нэгжийн даргад мэдээлэх;

2.2.     Шалган бүртгэх товчооны үнэт цаасаар хангах, бараа материал, мөнгөн хөрөнгийн сар бүр хөтлөх, тооллого хийх, хяналт тавьж ажиллах;

2.3.     Шалган бүртгэх товчоодын ажиллагсдыг ажиллах нөхцлийг хангах талаар санал өгөх, холбогдох  тооцоо хийх;

 

Ажлын байрны 3 дугаар  зорилтын  хүрээнд

3.1.     Хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа авто зам, замын байгууламжийн ажлууудын лабораторийн шинжилгээний орлогыг гэрээний дагуу гүйцэтгэгч байгууллагуудаас төвлөрүүлэх, тооцоо нийлэх, найдваргүй өр авлага үүсгэхгүй ажиллах, тайланг жилийн эцэст гарган ахлах ня-бо-д мэдээлэх;

3.2.     Лабораторийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн ашиглалтад хяналт тавих, бүртгэл хөтлөх, тооллого хийх, шаардлагатай эд хогшил, тоног төхөөрөмж, нормын хувцас, сүү зэрэг ажиллах нөхцлийг хангах талаар санал өгөх;

 

Ажлын байрны 4 дугаар  зорилтын  хүрээнд

4.1.     Нийслэлийн замын санд төлбөртэй зогсоолуудын орлогын төлөвлөгөөнд санал өгөх, орлогод хяналт тавих, тайлан мэдээг сар бүр гарган удирдлагад танилцуулах, иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах;

4.2.     Нийслэлийн замын санд төвлөрүүлэх тээврийн хэрэгслийн Авто зам ашигласны төлбөрийн төлөвлөгөөнд санал өгөх, Нийслэлийн татварын газартай төлбөр тооцоог хийн, хамтран ажиллах, НЗДТГазрын Санхүү, төрийн сангийн хэлтэст сар бүр тайлагнах;

 

Ажлын байрны 5 дугаар  зорилтын  хүрээнд

5.1. Шилэн дансны тухай хуулинд заасан 4-р маягтын дагуу улсын төсөв болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого тэдгээрийн задаргааг жил бүрийн 01 сарын 10-ны дотор байгууллагын цахим хуудсанд байршуулах;

Ажлын байрны 6 дугаар  зорилтын  хүрээнд:

6.1.     Хэлтсийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд ажлын төлөвлөгөө боловсруулан батлуулж, ажлаа 7 хоног, улирал, хагас бүтэн жилээр төлөвлөж, тайлагнах;

6.2.     Байгууллагын дүрэм, дотоод журам, ажиллагсдын ёс зүйн дүрмийг чанд мөрдөн ажиллаж, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга батыг сахин ажиллах;

6.3.     Дээд газраас болон www.edoc.ub.gov.mn, Smartcity.mn-д ирсэн албан бичиг, санал хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж ажиллах

6.4.     Хариуцсан ажилтай холбогдолтой дүрэм журам боловсруулахад санал өгөх.

6.5.     Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх

6.6.     Хариуцсан ажилтай холбоотой бичиг баримтыг цэгцлэн архивын нэгж болгож архивт хүлээлгэн өгөх;

 

 

 

 

 

 

30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

20

 

 

 

 

 

 

 

 

10

 

 

 

 

 

 

 

20

 

 

 

 

 

 

10

 

 

 

 

 

10

 

 

 

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1.Ажлын байранд тавигдах шаардлага

 

1.1.Ерөнхий шаардлага:

 

 

Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд /бакалавр түүнээс дээш/ Магистр
Мэргэжил Нягтлан бодогч
Мэргэшил
Туршлага Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх Төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан байх
Ур чадвар Компьютерийн өргөн хэрэглээний болон санхүүгийн программ дээр ажиллаж чаддаг байх, албан бичиг боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай байх -Багаар ажиллах,

-Харилцааны соёлтой, шудрага, зарчимч байх

 

1.2.Тусгай шаардлага: -Төрийн албан хаагчийн Ёс зүйн хэм хэмжээг сахих – Нууц хадгалах

 

 

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

 

1. Ажлын байрны харилцах субьект
1.1.Байгууллагын дотор талд байгаа 1.2.Байгууллагын гадна талд байгаа
– Газрын дарга

– Орлогч дарга  нар

– Хэлтсийн дарга

– Ахлах ня-бо

– Бүх ажилтан, албан хаагчид

– Нийслэлийн төрийн сан банк

– НӨХГазар

– НТГазар

– Нийслэлийн Аудитын газар

– Нийслэлийн мэргэжилийн хяналтын газар

– ЧД НДХэлтэс

2.Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага Төрийн албаны  тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
3. Ажлын байрны нөөц, хэрэгсэл 3.1. Санхүүгийн Цалин хөлс нь ТҮ-7 гэсэн зэрэглэлээр Засгийн газрын хүчин төгөлдөр эрх зүйн актуудаар тогтоосон албан тушаалын цалин бусад нэмэгдлээс бүрднэ.
3.2. Биет хөрөнгийн Ажлын өрөө, сандал ширээ, сейф, хувцасны шкаф, номын шүүгээ, компьютер, факс, телефон утас, бичгийн хэрэгсэл г.м
3.3. Хүний -нярав
3.4. Бусад
4.Ажлын байрны нөхцөл 4.1. Ердийн нөхцөл Ажлын хэвийн орчин, нөхцөл байдалд ажиллана.
4.2. Онцгой нөхцөл Албан ажлын шаардлагаар илүү цагаар ажиллах

 

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

 

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх  бүхий албан тушаалтан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

………………………                        Б.Индра

орлогч дарга    ………………………  Г. Баттогтох

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

……………………………………          Э.Эрдэнэсайхан

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………………..              П.Оюунчимэг

 

2016 оны 10 сарын 28  өдөр

 

 

Албан тушаалын нэр: Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

……………………….. Ж.Тогтохбаяр

 

 

2016 оны 10 сарын 28  өдөр