ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

3963

 

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН  ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ  АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

1.Байгууллагын нэр:

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

2. Нэгжийн нэр:

Захиргаа, санхүүгийн хэлтэс

3.Ажлын байрны нэр:

Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн

3.1.Албан тушаалын ангилал:

Дэс түшмэл

3.2.Албан  тушаалын зэрэглэл:

ТЗ-5

4.Ажлын байрыг шууд харъяалах удирдах албан тушаалын нэр:

Орлогч дарга

Хэлтсийн дарга

4.1.Албан тушаалын ангилал:

 

Ахлах түшмэл

Ахлах түшмэл

4.2.Албан тушаалын зэрэглэл: 

 

ТЗ-9

ТЗ-8

5.Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал: 5.1.Албан тушаалын нэр: 5.2.Албан тушаал эрхлэгчдийн тоо:

 

Б. ЧИГ ҮҮРЭГ

 

1.Ажлын байрны зорилго Байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлж буй авто зам, замын байгууламжийн барилга, өргөтгөл шинэчлэлт, засвар, арчлалт, ашиглалтын ажлын мэдээ, мэдээллийг олон нийтэд түргэн шуурхай хүргэх, байгууллагын цахим хуудсыг хөтлөх, дээд газраас удирдлагад цаг үеийн асуудлаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг тайлагнах, хэлтсийн даргын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах
2. Ажлын байрны үндсэн зорилт 2.1. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт
1.         Байгууллагын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үнэн зөв, бодитой мэдээ, мэдээллийг олон нийтэд цаг тухайд шуурхай хүргэх;

2.      Байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр цаг үеийн асуудлаар дээд газраас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг нэгтгэн тайлагнах

3.      Байгууллагын цахим хуудасны мэдээ, мэдээллийг шинэчлэх,  баяжуулах,  хэвийн ажиллагааг ханган ажиллах;

4.      Хэлтсийн дотоод ажлыг зохион байгуулахад хамтран ажиллах;

1.    Мэдээллийн нээлттэй, ил тод байдал хангагдана.

2.  Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар хэрэгжсэн байна.

3.  Байгууллагын цахим хуудсын үйл ажиллагаа жигд, тасралтгүй явагдана.

4.  Байгууллагын дотоод ажлууд хэвийн явагдах нөхцөл хангагдана.

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа 3.1. Хугацаа, хуваарь
Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд

 

1.    Байгууллагын үндсэн үйл ажиллагааны талаар үнэн зөв, бодит мэдээ, мэдээллийг боловсруулан бэлтгэж, www.road.ub.gov.mn, www.ulaanbaatar.mn цахим хуудас болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж, олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулах,

2.    Зам барилгын ажлын явц, ашиглалтад хүлээж авах үйл ажиллагааг газар дээр нь танилцуулахад хэвлэл мэдээллийн байгууллагуудыг өргөнөөр оролцуулах ажлыг зохион байгуулах;

3.    Нийслэлийн Авто замын газрын үйл ажиллагаатай холбоотой хэвлэл мэдээллээр цацагдаж буй мэдээ, мэдээлэлд хяналт тавих, мэдээллийг цуглуулж архивлах, буруу ташаа гарсан мэдээлэлд албан ёсны тайлбар  өгөх;

4.    Шаардлагатай тохиолдолд хэвлэлийн бага хурал зохион байгуулах;

5.    Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой реклам сурталчилгааг хариуцах, брошюрын эх бэлтгэлийг хийлгэх, хэвлүүлэх, зам барилгын ажлын явц, үр дүнгийн талаар сэтгүүл бэлтгэн хэвлүүлэх;

6.    Байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр телевизийн нэвтрүүлэг болон сонин, сэтгүүлийн ярилцлагад холбогдох албан тушаалтнуудыг оролцуулах ажлыг зохион байгуулах;

7.    Болсон үйл явдал болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан материалын талаар тайлан мэдээ гаргах, баримтжуулах, тусгай тээгч, санамжинд буулган /хальсанд буулгах, эх хувиар нь хадгалах/ нэгтгэж архивт шилжүүлэх;

 

Ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд

 

1. Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвөлгөөнөөс газрын чиг үүргийн дагуу өгөгдсөн үүрэг даалгаварын биелэлтийг нэгтгэн, хугацаанд нь холбогдох газарт хүргүүлж, тайлагнах;

2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас цаг үеийн байдлаар гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг нэгтгэн тайлагнах;

3.  Нийслэлийн онцлох бүтээн байгуулалтын ажлыг мэдээг сар бүрийн 15-ны өдөр НЗДТГазрын хэвлэлийн албанд нэгтгэн хүргүүлэх

4.   Байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө, тайланг 14 хоног тутам НЗДТГ-ын ХШҮХэлтэст хүргүүлэх

 

Ажлын байрны 3 дугаар үндсэн зорилтын хүрээнд

 

1.    Газрын үйл ажиллагаа, зам засвар, арчлалтын талаархи мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэж, вэб сайтыг цаг тухайд нь шинэчлэн ажиллах;

2.   УБ хотын хэмжээнд хэрэгжих авто зам, замын байгууламжийн ажлын талаарх явцын мэдээллийг вэб сайтад шинэчлэн байрлуулж, мэдээлэл хүргэх;

3.   Авто замын үйл ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдон гарч буй дээд газрын тогтоол, шийдвэр, дүрэм, журам, шинэ техник технологийг нэвтрүүлэх талаарх мэдээллийг вэб сайтад байрлуулах, сурталчлах;

4.   Вэб сайтын жигд ажиллагааг хангах талаар НМТГазартай хамтран ажиллах;

5.  Байгууллагын үйл ажиллагааны талаар иргэд, аж ахуйн байгууллагуудын дунд сэтгэл ханамжийн судалгааг явуулах ажлыг зохион байгуулах;

6.  Сэтгэл ханамжийн судалгааг www.ulaanbaatar.mn, www.road.ub.gov.mn сайтаар явуулах ажлыг зохион байгуулах;

7. Судалгааны үр дүнг удирдлагад танилцуулан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Төлөвлөлт, судалгааны хэлтсээс санал авах;

 

Ажлын байрны  4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд

 

1.    Газрын дарга, хэлтсийн даргатай үр дүнгийн гэрээ байгуулах, ажлаа 7 хоног, сар, улирал, жилээр төлөвлөн, хэрэгжүүлэх, тайлагнах

2.    Байгууллагын дүрэм, дотоод журам болон бусад эрх зүйн актыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох;

3.    Газрын удирдлага болон албан хаагчдыг мэргэжлийн болон арга зүйн өдөр тутмын мэдээллээр хангах;

4.    Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирсэн албан бичиг, өргөдөл гомдол, санал хүсэлтийг цаг хугацаанд нь шийдвэрлэж ажиллах;

5.    Хариуцсан ажлын чиглэлээр баримт материалуудыг архивын нэгж үүсгэн хүлээлгэн өгөх;

6.    Хэлтсээс зохион байгуулсан дотоод ажилд оролцох, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг чанартай хугацаанд нь гүйцэтгэх, тайлагнах;

 

 

 

 

 

 

 

 

 

 

40

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10

 

 

 

 

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1.Ажлын байранд тавигдах шаардлага

 

1.1.Ерөнхий шаардлага:

 

 

Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд боловсролтой Бакалавр
Мэргэжил Нийгмийн чиглэлийн
Мэргэшил
Туршлага Төрийн албанд 2-оос доошгүй жил ажилласан байх
Ур чадвар Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх -Багаар ажиллах чадвартай,

-Харилцааны соёлтой,

-Бичгийн чадвартай

1.2.Тусгай шаардлага: Төрийн албан хаагчийн ёс зүйг сахих -Байгууллага, хувь хүний нууц хадгалах

 

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

 

1. Ажлын байрны харилцах субьект
1.1.Байгууллагын дотор талд байгаа 1.2.Байгууллагын гадна талд байгаа
-Газрын дарга

-Хэлтэс, нэгжийн дарга

-Хүний нөөцийн мэргэжлтэн

– Мэргэжилтэнүүд

·         Нийслэлийн Засаг даргын тамгын газар

·         Хэвлэл мэдээллийн байгууллагууд

·         Гүйцэтгэгч байгууллагууд

·         Төрийн бус байгууллагууд

2.Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ.
3. Ажлын байрны нөөц, хэрэгсэл 3.1. Санхүүгийн Цалин хөлс нь Засгийн газрын хүчин төгөлдөр эрх зүйн актуудаар тогтоосон албан тушаалын үндсэн цалин бусад нэмэгдлээс бүрдэнэ.
3.2. Биет хөрөнгийн Ажлын өрөө, сандал ширээ, сейф, хувцасны шкаф, номын шүүгээ, компьютер, телефон утас, бичгийн хэрэгсэл г.м
3.3. Хүний
3.4. Бусад
4.Ажлын байрны нөхцөл 4.1. Ердийн нөхцөл Хэвийн
4.2. Онцгой нөхцөл -Илүү цагаар ажиллах

 

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

 

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан Ажлын байрны тодорхойлолтыг баталсан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

………………………. Б.Индра

 

Ажлын хэсгийн гишүүд:

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

……………………….     Э.Эрдэнэсайхан

 

Ахлах, хүний нөөцийн мэргэжилтэн

………………………       П.Оюунчимэг

 

2017___  оны __ -р сарын ___-ны өдөр

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга

/тамга/

 

. . . . . . . . . . . . . . . . /Ж.Тогтохбаяр/

/ гарын үсэг/

 

 

 

201__  оны ____ -р сарын __-ны өдөр