НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГЫН АЖЛЫН БАЙР /АЛБАН ТУШААЛ/-НЫ ТОДОРХОЙЛОЛТ

30

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГЫН  АЖЛЫН БАЙР /АЛБАН ТУШААЛ/-НЫ ТОДОРХОЙЛОЛТ

А. ТАНИЛЦУУЛГА

1.Байгууллагын нэр:

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

2. Нэгжийн нэр:

Захиргаа, санхүүгийн хэлтэс

3.Ажлын байрны нэр:

Орлогч дарга

3.1.Албан тушаалын ангилал:

Ахлах түшмэл

3.2.Албан  тушаалын зэрэглэл:  ТЗ-9
4.Ажлын байрыг шууд харъяалах удирдах албан тушаалын нэр:

Газрын дарга

4.1.Албан тушаалын ангилал: 

 

Эрхэлсэн түшмэл

 

4.2.Албан тушаалын зэрэглэл:

ТЗ-10

5.Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал: 5.1.Албан тушаалын нэр: 5.2.Албан тушаал эрхлэгчдийн тоо:
-Захиргаа, санхүүгийн  хэлтсийн дарга

-Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга

-Засвар ашиглалт хяналтын хэлтсийн дарга

 

 

3

 

Б. ЧИГ ҮҮРЭГ

1.Ажлын байрны зорилго МУ-ын Засгийн газар болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилтын хүрээнд УБ хотын авто замын сүлжээний төлөвлөлт, авто зам, замын байгууламжийн засвар арчлалт, ашиглалт болон байгууллагын захиргааны чиглэлээр хэлтсүүдийн үйл ажиллагааг удирдлагаар ханган ажиллаж, газрын даргын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
2. Ажлын байрны үндсэн зорилт 2.1. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт
1.     Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний дагуу авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн ажлыг удирдлагаар хангах, хяналт тавих

2.     Авто зам, замын байгууламжийн өргөтгөл шинэчлэлт, засвар, арчлан хамгаалалт, гадаадын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдагаар ханган, хяналт тавих;

3.   Байгууллагын төрийн захиргааны үйл ажиллагааг удирдан, хяналт тавих

1. Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө хэрэгжинэ.

2.  УБ хотын авто замын сүлжээ сайжирна.

3. Төрийн захиргаа, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны хэвийн явагдана.

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа 3.1. Хугацаа, хуваарь
Ажлын байрны 1 дүгээр зорилтын  хүрээнд:

1.            Улаанбаатар хотын авто замын сүлжээний төлөвлөлтийг хот байгуулалт, инженерийн шугам сүлжээ, нийтийн тээвэрийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх ажлыг удирдлагаар ханган,  зохион байгуулах, хяналт тавих;

2.            Нийслэлд шинээр барих болон өргөтгөн шинэчлэх авто зам замын байгууламжийн трасс сонголт, зураг төслийг зөвшилцөх ажлыг удирдлагаар хангах, хяналт тавьж ажиллах;

Ажлын байрны 2 дугаар зорилтын  хүрээнд:

1. Авто зам, замын байгууламжийн өргөтгөл шинэчлэлт, засвар арчлалтын ажлыг нэгдсэн удирдлагаар ханган, зохион байгуулах, хяналт тавих;

2.  Улаанбаатар хотын авто замын сүлжээний төлөвлөлтийг хот байгуулалт, барилгажилт, нийтийн тээвэр, инженерийн шугам сүлжээний ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарн ажиллах, асуудлыг шийдвэрлэх;

3. Нийслэлд өргөтгөл шинэчлэлт, засвар арчлалтын ажлын явцад зураг төсөлд тусгагдаагүй инженерийн шугам сүлжээ, барилга байгууламж, газар чөлөөлөлттэй холбоотой асуудлыг зөвшилцөн саналаа өгөх, шийдлийг оновчтой, цаг хугацаанд нь гаргаж хэрэгжүүлж ажиллах;

4.Дээд газрын тогтоол,  шийдвэрүүд, ЗГ-ын болон Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилт болон дээд газруудад хүргүүлэх  төлөвлөгөө, танилцуулгын төсөлд санал тусгах, тэдгээрийн хэрэгжилтэнд хяналт тавих,

5. УБ хотын авто замын салбарт гадаадын хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд төслийн багтай хамтран ажиллах, удирдлагаар хангах, тайлагнах,

Ажлын байрны 3 дугаар зорилтын  хүрээнд:

1.            Байгууллагын стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжүүлэх;

2.            Хууль тогтоомж, дээд газраас батлагдсан бодлогын баримт бичиг, цаг үеийн  шинжтэй мэдээ тайлангийн хэрэгжилтийг ханган, тайлагнах ажилд хяналт тавих;

3.            Байгууллагын бүтэц, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр бодлого боловсруулах, нэгдсэн удирдлагаар ханган ажиллах;

4.            Байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр газрын даргын тушаалаар  томилогдсон ажлын хэсгийг ахлан ажиллах, хэрэгжүүлэх, тайлагнах;

5.            Хэлтэс нэгжүүдийн ажлын уялдаа холбоог хангах, сайжруулах,  ажлын төлөвлөгөөг сар бүр батлах, хэрэгжилтэнд хяналт тавих;

6.            Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг удирдлагаар хангах, хяналт тавих;

7.            Edoc.gov.mn, smartcity.mn, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг удирдлагаар ханган, зохион байгуулах, хяналт тавих

8.            Байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр хийгдэх хууль, гэрээний үйл ажиллагааг удирдлагаар хангах, хяналт тавих;

9.            Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг ханган, цахим хуудас, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх, удирдлагаар хангах, хяналт тавих;

10.          Удирдлагын зөвлөлийн бүрэлдхүүнд орж ажиллах, зохион байгуулах;

11.          Байгууллагын өдөр тутмын болон хэлтэс, нэгжийн дарга нарын үйл ажиллагааг удирдлагаар ханган, хяналт тавих, газрын даргыг мэдээллээр хангах, дэмжих

 

 

 

 

30

 

 

 

 

 

 

 

 

 

 

40

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

30

 

 

 

 

 

 

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

1.Ажлын байранд тавигдах шаардлага

 

1.1.Ерөнхий шаардлага:

 

 

Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд /бакалавр түүнээс дээш/
Мэргэжил Эрх зүйч

 

Мэргэшил
Туршлага Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан байх Төрийн байгууллагад 5-аас дээш жил ажилласан байх
Ур чадвар –             Өөрчлөлтийг манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай байх

–             Ажлын арга барил, хүнтэй харилцах чадвартай байх

Компьютер болон хэлний зохих мэдлэгтэй байх
1.2.Тусгай шаардлага: Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх Байгууллага болон хувь хүний нууцыг хадгалах

 

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

1. Ажлын байрны харилцах субьект
1.1.Байгууллагын дотор талд байгаа 1.2.Байгууллагын гадна талд байгаа
·         Газрын дарга

·          Хэлтэс нэгжийн дарга нар

·         Байгууллагын нийт албан хаагчид, инженер техникийн ажилчид

 

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
  • НЗД-ын хэрэгжүүлэгч агентлагууд
  • ЗААлба
  • Төсөл хэрэгжүүлэх нэгж
  • НМХГ
  • Замын цагдаагийн газар
  • Гүйцэтгэгч байгууллагууд
Шууд бус харилцах байгууллага

Төрийн бус болон олон нийтийн байгууллагууд

2.Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага Төрийн албаны тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ.
3. Ажлын байрны нөөц, хэрэгсэл 3.1. Санхүүгийн Цалин хөлс нь Засгийн газрын хүчин төгөлдөр эрх зүйн актуудаар тогтоосон албан тушаалын үндсэн цалин бусад нэмэгдлээс бүрдэнэ.
3.2. Биет хөрөнгийн Ширээ  сандал, компьютер, сейф, шкаф, номын шүгээ, мэргэжилийн чиглэлийн ном сурах бичиг, шаардлагатай гарын авлага,   техник хэрэгсэл
3.3. Хүний Захиргаа санхүүгийн хэлтэс, Бодлого зохицуулалтын хэлтэс, Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн нийт ажилтан албан хаагчид
3.4. Бусад Холбогдох норм стандарт, ном товхимол, гарын авлага
4.Ажлын байрны нөхцөл 4.1. Ердийн нөхцөл Ажлын хэвийн орчинд ажиллана.
4.2. Онцгой нөхцөл Ажлын шаардлагаар илүү цагаар ажиллах

 

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан Ажлын байрны тодорхойлолтыг баталсан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

………………………. Б.Индра

 

Ажлын хэсгийн гишүүд: Орлогч дарга

…………………………………….     Г.Баттогтох

 

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

……………………….

Э.Эрдэнэсайхан

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………       П.Оюунчимэг

 

2016  оны 10-р сарын 28-ны өдөр

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга

/тамга/

. . . . . . . . . . . . . . . .

/Ж.Тогтохбаяр/

/ гарын үсэг/

 

 

 

2016  оны 10-р сарын 28-ны өдөр