НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГЫН АЖЛЫН БАЙР /АЛБАН ТУШААЛ/-ЫН ТОДОРХОЙЛОЛТ

120

 

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН  ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГЫН  АЖЛЫН

 БАЙР /АЛБАН ТУШААЛ/-ЫН ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

1.Байгууллагын нэр:

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

2. Нэгжийн нэр:

Захиргаа, санхүүгийн хэлтэс

3.Ажлын байрны нэр:

Орлогч дарга

3.1.Албан тушаалын ангилал:

Ахлах түшмэл

3.2.Албан  тушаалын зэрэглэл:  ТЗ-9
4.Ажлын байрыг шууд харъяалах удирдах албан тушаалын нэр:

Газрын дарга

4.1.Албан тушаалын ангилал: 

 

Эрхэлсэн түшмэл

 

4.2.Албан тушаалын зэрэглэл:

ТЗ-10

5.Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал: 5.1.Албан тушаалын нэр: 5.2.Албан тушаал эрхлэгчдийн тоо:
-Зам барилгын хяналтын хэлтсийн дарга

-Материал шинжилгээ, туршилт

судалгааны лабораторийн эрхлэгч

-Шалган бүртгэх товчоо нэгжийн дарга

 

 

3

 

Б. ЧИГ ҮҮРЭГ

 

1. Ажлын байрны зорилго МУ-ын Засгийн газар, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хүрээнд авто зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөл шинэчлэлтийн ажил,  лаборатори болон шалган бүртгэх товчооны үйл ажиллагааг удирдлагаар ханган, газрын даргын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
3. Ажлын байрны үндсэн зорилт 3.1 Гүйцэтгэлийн  шалгуур  үзүүлэлт
1.     Авто зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөн шинэчлэх ажил, гадаадын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдлагаар ханган, хяналт тавих;

2.     Авто зам, замын байгууламжийн ажлын лабораторийн шинжилгээ хийх ажлыг удирдлагаар ханган, хяналт тавих;

3.  Шалган бүртгэх товчоо нэгжийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган, хяналт тавих;

4.  Байгууллагын дотоод үйл ажиллагааг ханган ажиллах

 

1.            Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилт, үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжинэ.

2.            Авто зам, замын байгууламжийн ажлын чанар сайжирна.

3.            Нийслэлийн төсвийн эх үүсвэр бүрдэнэ.

4.            Байгууллагын дотоод үйл ажиллагаа хэвийн явагдана.

4. Ажлын байрны гол үйл ажиллагаа 4.1 Хугацаа хуваарь
Ажлын байрны 1 дүгээр зорилтын  хүрээнд:

1.    Авто зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөн шинэчлэх ажлыг стандартын дагуу чанартай гүйцэтгүүлэхэд удирдлагаар хангах, хяналт тавих, ажлын явцад гарах цаг үеийн яаралтай асуудлуудыг шийдвэрлэх

2.     Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах чиглэлээр хэрэгжих гадаадын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг удирдлагаар ханган, хяналт тавих

3.    Нийслэлд шинээр барих ажлын явцад зураг төсөлд тусгагдаагүй инженерийн шугам сүлжээ, барилга байгууламж, газар чөлөөлөлттэй холбоотой асуудлыг зөвшилцөн саналаа өгөх, шийдлийг оновчтой, цаг хугацаанд нь гаргаж хэрэгжүүлж ажлыг удирдлагаар хангах

4.    УБ хотын авто замын салбарт гадаадын хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд төслийн багтай хамтран ажиллах, хэрэгжилтийг хангах, удирдлагаар хангах, тайлагнах,

5.    Дээд газрын тогтоол,  шийдвэрүүд, ЗГ-ын болон Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилт болон дээд газруудад хүргүүлэх  төлөвлөгөө, танилцуулгын төсөлд санал тусгах, тэдгээрийн хэрэгжилтэнд хяналт тавих,

 

 

 

50

Ажлын байрны 2 дугаар  зорилтын хүрээнд:

1. Нийслэлд шинээр барих болон өргөтгөн шинэчлэх, засварлах ажлын бүтээц хийцэд лабораторийн чанарын хяналт, шинжилгээ хийх ажлыг удирдлагаар ханган, хяналт тавих;

2. Авто зам, зам байгууламжийн бүтээц хийцэд хийгдэж байгаа лабораторийн шинжилгээний багаж төхөөрөмжийг шинэчлэн сайржуулах, шинэ техник технологи нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, санал төсөл боловсруулж танилцуулах;

3. Лабораторийн шинжилгээний орлогоос  нийслэлийн замын санд төвлөрүүлэх орлого төлөвлөгөөнд хяналт тавих

 

 

30

Ажлын байрны 3 дугаар  зорилтын  хүрээнд:

1.Шалган бүртгэх товчоодын үйл ажиллагаа болох нийслэлийн замын санд орон нутгийн авто зам ашигласны төлбөр хураамж төвлөрүүлэх ажлыг удирдагаар ханган, зохион байгуулж, хяналт тавих

2.            Төлбөртэй зогсоолын орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ажлыг удирдлагаар ханган, зохион байгуулах, хяналт тавих,

3.            Нийслэлийн замын сан бүрдүүлэх ажлын хүрээнд авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн үзлэг тооллогын ажлыг зохион байгуулах ажлын хэсэгт орж ажиллан, татвар төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах, хамтран ажиллах байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах

 

 

 

10

Ажлын байрны 4 дүгээр зорилтын  хүрээнд:

1.            Байгууллагын стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжүүлэх;

2.            Хууль тогтоомж, дээд газраас батлагдсан бодлогын баримт бичиг, цаг үеийн  шинжтэй мэдээ тайлангийн хэрэгжилтийг ханган, тайлагнах ажилд хяналт тавих;

3.            Байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр газрын даргын тушаалаар ажлын хэсэг ахлан ажиллан, ажлыг зохион байгуулах, тайлагнах

4.            Хэлтэс нэгжүүдийн ажлын уялдаа холбоог хангах, сайжруулах,  ажлын төлөвлөгөөг сар бүр батлах, хэрэгжилтэнд хяналт тавих;

5.            Удирдлагын зөвлөлийн бүрэлдхүүнд орж ажиллах, зохион байгуулах;

 

 

 

10

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1. Ажлын байранд тавигдах шаардлага 1.1 Ерөнхий шаардлага Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд боловсрол /бакалавр түүнээс дээш/
Мэргэжил Авто замын инженер тухайн  салбарын аль нэг чиглэлийн
Мэргэшил Төрийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх Өөрчлөлтийг манлайлах, хүнийг манлайлах
Туршлага Төрийн захиргааны байгууллагад 5-аас дээш жил ажилласан Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан байх
Ур чадвар  Ажлын арга барил, хүнтэй харилцах чадвартай байх Компьютер болон хэлний зохих мэдлэгтэй байх
1.2 Тусгай шаардлага Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх байгууллага болон хувь хүний нууцыг хадгалах

 

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

 

1. Ажлын байрны харилцах субьект
1.1 Байгууллагын дотор талд  байгаа 1.2 Байгууллагын гадна талд байгаа
·         Газрын дарга

·          Хэлтэс нэгжийн дарга нар

·         Байгууллагын нийт албан хаагчид, инженер техникийн ажилчид

 

Шууд харилцах байгууллага:

  • ЗТЯ-ны холбогдох газар хэлтэс
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
  • НЗД-ын хэрэгжүүлэгч агентлагууд
  • ЗААлба
  • Төсөл хэрэгжүүлэх нэгж
  • НМХГ
  • Замын цагдаагийн газар
  • Гүйцэтгэгч байгууллагууд
Шууд  бус  харилцах  байгууллага

Төрийн болон орон нутгийн байгууллага

2. Албан тушаал эрхлэгчдийн хүлээх хариуцлага Төрийн албаны тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ.
3. Ажлын байрны нөөц хэрэгсэл 3.1 Санхүүгийн Цалин хөлс нь Засгийн газрын хүчин төгөлдөр эрх зүйн актуудаар тогтоосон албан тушаалын үндсэн цалин бусад нэмэгдлээс бүрдэнэ.
3.2 Материалын Ширээ  сандал, компьютер, сейф, шкаф, номын шүгээ, мэргэжилийн чиглэлийн ном сурах бичиг, шаардлагатай гарын авлага,   техник хэрэгсэл
3.3 Хүний Зам барилгын хяналтын хэлтэс, Материал шинжилгээ, туршилт судалгааны лаборатори, Шалган бүртгэх товчооны албан хаагчид
3.4 Бусад Холбогдох норм стандарт, ном товхимол, гарын авлага
4. Ажлын байрны нөхцөл 4.1 Ердийн нөхцөл Ажлын хэвийн орчин, нөхцөл байдалд ажиллана.
4.2 Онцгой нөхцөл Ажлын шаардлагаар илүү цагаар ажиллах

 

 

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

 

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан Ажлын байрны тодорхойлолтыг баталсан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

………………………. Б.Индра

 

Ажлын хэсгийн гишүүд: Орлогч дарга

…………………………………….     Г.Баттогтох

 

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

……………………….

Э.Эрдэнэсайхан

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………       П.Оюунчимэг

 

2016  оны 10-р сарын 28-ны өдөр

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга

/тамга/

. . . . . . . . . . . . . . . .

/Ж.Тогтохбаяр/

/ гарын үсэг/

 

 

 

2016  оны 10-р сарын 28-ны өдөр