ДОТООД ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙР /АЛБАН ТУШААЛ/-НЫ ТОДОРХОЙЛОЛТ

6135

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДОТООД ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙР /АЛБАН ТУШААЛ/-НЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

1.Байгууллагын нэр:

Нийслэлийн Авто хөгжлийн замын газар

2. Нэгжийн нэр:

Захиргаа, санхүүгийн хэлтэс

3.Ажлын байрны нэр:

Дотоод хяналтын мэргэжилтэн

3.1.Албан тушаалын ангилал:

Дэс түшмэл

3.2.Албан  тушаалын зэрэглэл:

ТЗ-5

4.Ажлын байрыг шууд харъяалах удирдах албан тушаалын нэр:

Хэлтсийн  дарга

4.1.Албан тушаалын ангилал: 

Ахлах түшмэл

4.2.Албан тушаалын зэрэглэл:

ТЗ-8

5.Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал: 5.1.Албан тушаалын нэр: 5.2.Албан тушаал эрхлэгчдийн тоо:

Б. ЧИГ ҮҮРЭГ

 

1.Ажлын байрны зорилго Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шинжилгээ хийх ажлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар зохих шатны албан тушаалтанд хандах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, арга зүйн зөвлөгөө өгч, хэлтсийн даргын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах
2. Ажлын байрны үндсэн зорилт 2.1. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт
1.    Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах ажлын төлөвлөгөө боловсруулан батлуулах, хэрэгжилтийг хангаж ажиллах;

2.    Байгууллагын үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөг нэгтгэн, дотоод хяналт шинжилгээ хийн, үр дүнг тайлагнах;

3.    Байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр хийгдэх аудитын үйл ажиллагааны зөвлөмжийн дагуу авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангаж, тайлагнаж ажиллах;

4.    Эрхэлсэн ажлын хүрээнд  хууль тогтоомж, дүрэм журам, бусад холбогдох стандартуудыг мөрдөж ажиллах

1.   Дотоод хяналт шалгалт батлагдсан аргачлал, журмын дагуу хийгдэж, байгууллагын үйл ажиллагаанд чанарын ахиц гарсан байна.

2.   Байгууллагын үйл ажиллагааг үнэн зөв, бодитой үнэлж, дүгнэх, үр дүнг оновчтой тодорхойлсон, гүйцэтгэлийн түвшинг сайжруулж үр дүнд нөлөөлсөн байна.

3.   Байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр хийгдсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлын мөрөөр арга хэмжээ авсан байна.

4.   Төрийн албан хаагчийн ажлын хариуцлагыг өндөржүүлэх, эрхэлсэн асуудал, хариуцсан ажил үүргийн хүрээнд хууль тогтоомжийг мөрдлөг болгон хэрэгжүүлж ажилласан байна.

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа 3.1. Хугацаа, хуваарь
 

Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд

 

1.1  Байгууллагын дотоод хяналт шалгалтын жилийн үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж батлуулах, дотоод хяналт, шалгалтын үйл ажиллагааг сайжруулах, боловсронгуй болгох чиглэлээр санал санаачилга гаргаж ажиллан хэрэгжүүлэх,

1.2  Газрын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийг хууль дүрэм, журамд нийцүүлэн шинэчлэн журам батлуулах, баяжуулах талаар санал санаачилга гарган мониторинг хийж, тайлагнах;

1.3  Хэлтэс, нэгжийн ажлын үр дүнг тодорхойлох, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, хяналт шинжилгээ хийх эрх зүйн акт болон арга зүйн баримт бичиг боловсруулах, баталж мөрдүүлэх,

 

Ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд

 

2.1.      Газрын зорилт, чиг үүрэг, үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөний биелэлт, хууль тогтоомж, дээд газрын тогтоол, шийдвэр, эрх зүйн актуудын хэрэгжилтэд дотоод хяналт шалгалтыг хийх, үр дүнг нэгтгэн дүгнэж тайлагнах;

2.2.      Хэлтэс, нэгжүүдийн хагас, бүтэн жилийн тайлан, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийн, сайжруулах талаар санал боловсруулах, хэлтэс, нэгжүүдийн хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж үр дүнг үнэн зөв үнэлэх, арга зүйн зөвөлгөө өгөх.

2.3.      Санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг хийх, тайлагнах;

2.4.      Газрын архив болон өргөдөл, гомдол, хариутай бичгийн шийдвэрлэлтэд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулан, үр дүнг дүгнэж тайлагнах;

2.5.      Дотоод хяналт зохион байгуулсан тухай илтгэх хуудас, авах арга хэмжээний талаар хэлтсийн даргад тухай бүр танилцуулах,

 

Ажлын байрны 3 дүгээр үндсэн зорилтын хүрээнд

 

3.1.        Байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр Аудитын газар, Дотоод Аудитын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн гүйцэтгэлийн болон завсрын /явцын/ аудитын зөвлөмжийн дагуу авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан газрын даргаар батлуулан, орлогч дарга нар, хэлтэс, нэгжийн менежерүүдтэй хамтран хэрэгжилтийг зохион байгуулж, холбогдох байгууллагад тайлагнаж ажиллах

Ажлын байрны 4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд

 

4.1.        Үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн  чиг үүрэг, удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг  цаг хугацаанд нь биелүүлж, гүйцтэтгэлийг тайлагнаж захирах, захирагдах ёсыг баримтлан ажиллах;

4.2.        Хэлтсийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд үр дүнгийн гэрээ байгуулан,  ажлаа 7 хоног, хагас, бүтэн жилээр төлөвлөн, тайлагнах;

4.3.        Газрын дүрэм, дотоод журам, ёс зүйн дүрмийг чанд мөрдөн ажиллаж, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга батыг сахин ажиллах.

4.4.        Хариуцсан ажлын чиглэлээр албан хэргийн материалуудыг архивын нэгж үүсгэн, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу бүрэн бүрдэлтэйгээр хуулийн хугацаанд байгууллагын архивт шилжүүлэх;

4.5.        Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирсэн албан тоот, санал хүсэлт, өргөдлийг цахим болон бичгээр хүлээн  авах, цаг хугацаанд нь шийдвэрлэж ажиллах;

4.6.        Байгууллагаас зохион байгуулах нийт албан хаагчдын дунд зохион байгуулах сургалт, мэдээллийн цаг, спорт, урлагийн болон бусад нэгдсэн арга хэмжээнд идэвхитэй  оролцох;

4.7.        Ажлын байранд хариуцсан эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, ажлын байрны ариун цэвэр, эмх цэгцтэй байдлыг хангаж ажиллана. Албаны бус зорилгоор байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, албаны мэдээллийг ашиглахгүй байх;

4.8.        Хувь хүний манлайллыг хангаж, хувийн зохион байгуулалт сайтай ажиллах, зүй зохистой хувцаслах, хувийн соёл, сахилга хариуцлагатай байх,  утсан харилцааг  зөв  ашиглах, харилцагчийг хүндэтгэх,  дотоод сүлжээ, интернет сүлжээг зориулалтын дагуу албан хэрэгцээнд ашиглах;

4.9.         Ажилдаа хариуцлагатай, чин сэтгэлээсээ хандаж, ижил төрлийн байгууллагуудаас  туршлага судлах, шинэлэг арга хэлбэрийг эрэлхийлэх, санал санаачлагатай  ажиллах;

 

 

 

 

 

 

30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

40

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10

 

 

 

 

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1.Ажлын байранд тавигдах шаардлага

 

1.1.Ерөнхий шаардлага:

 

 

Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд /бакалавр түүнээс дээш/
Мэргэжил Эдийн засагч, санхүүч
Мэргэшил
Туршлага Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх
Ур чадвар  Ажлын арга барил, албан бичиг боловсруулах, багаар ажиллах чадвартай байх Компьютер болон хэлний зохих мэдлэгтэй байх
1.2.Тусгай шаардлага: – Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих,

– Авлигын эсрэг хуулийг мөрдөн ажиллах

Байгууллага, хувь хүний нууцыг хадгалах

 

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

 

1. Ажлын байрны харилцах субьект
1.1.Байгууллагын дотор талд байгаа 1.2.Байгууллагын гадна талд байгаа
·         Газрын дарга

·         Орлогч дарга нар

·         Хэлтэс, нэгжийн дарга нар

·         Хүний нөөцийн мэргэжилтэн

·         Байгууллагын ажилтнууд

·         Нийслэлийн Аудитын газар

·         Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

·         Нийслэлийн Дотоод аудитын алба

2.Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага Төрийн албаны тухай хууль, Шилэн дансны тухай хууль,  Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ.
3. Ажлын байрны нөөц, хэрэгсэл 3.1. Санхүүгийн Цалин хөлс ТЗ-5 зэрэглэлээр тогтоосон албан тушаалын цалин, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдэл, хоол унааны болон бусад нэмэгдлүүдээс бүрдэнэ.
3.2. Биет хөрөнгийн ·         Албан өрөөний тавилга

·         Компьютер, холбогдох техник хэрэгсэл

·         Бичиг хэргийн хэрэгсэл

3.3. Хүний
3.4. Бусад Албан хэргийн холбогдох ном, тохимол, гарын авлага
4.Ажлын байрны нөхцөл 4.1. Ердийн нөхцөл Хэвийн
4.2. Онцгой нөхцөл Ажлын зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажиллах

 

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

 

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх  бүхий албан тушаалтан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

………………………                        Б.Индра

орлогч дарга    ………………………  Г. Баттогтох

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

……………………………………          Э.Эрдэнэсайхан

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………………..              П.Оюунчимэг

 

2016 оны 10 сарын 28  өдөр

 

 

Албан тушаалын нэр: Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

……………………….. Ж.Тогтохбаяр

 

 

2016 оны 10 сарын 28  өдөр