БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТ, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ НИЙТЛЭГ ЖУРАМ

136

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот

 

Дугаар 89

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 20.2, Улсын Их Хурлын  2016 оны 19 дүгээр тогтоолын 2.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

  1. ”Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
  2. Энэхүү журмыг үндэслэн эрхэлсэн салбар, орон нутгийн онцлогт нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал боловсруулан баталж мөрдүүлэхийг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
  3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 322 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                     Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                   Ж.МӨНХБАТ

Засгийн газрын 2017 оны 89 дүгээр
тогтоолын  хавсралт

 

БОДЛОГЫН  БАРИМТ  БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТ, ЗАХИРГААНЫ
БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,
ҮНЭЛГЭЭ ХИЙХ НИЙТЛЭГ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмаар хөгжлийн бодлогын баримт бичиг (цаашид “бодлогын баримт бичиг” гэх), Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Засгийн газрын шийдвэр (цаашид “хууль тогтоомж, тогтоол шийдвэр” гэх)-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага (цаашид “захиргааны байгууллага” гэх)-ын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь төрийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилт, хариуцлагыг сайжруулахад оршино.

1.3. Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо, хүний нөөцийн чадавхыг сайжруулах асуудлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зохион байгуулна.

Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт

2.1. Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1. “хяналт-шинжилгээ” гэж байгууллагын үйл ажиллагаа болон бодлогын зорилт, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн явцыг урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн дагуу хянах, мэдээлэх тасралтгүй үйл ажиллагааг;

2.1.2. “үнэлгээ” гэж байгууллагын үйл ажиллагаа, бодлогын баримт бичгийн зорилго, зорилтын хэрэгжилтийг төлөвлөсөн зорилтот түвшинд хүрсэн эсэхэд дүн шинжилгээ хийж өгсөн үнэлэлтийг;

2.1.3. “үр дүнд суурилсан явцын үнэлгээ” гэж хяналт-шинжилгээний мэдээлэлд үндэслэн зорилтот түвшинд хүрч байгаа эсэхэд үнэлгээ хийх, хүрээгүй бол шалтгаан нөхцөлийг тодорхойлж, үр дүнг сайжруулах дүгнэлт, зөвлөмж гаргах үйл ажиллагааг;

2.1.4. “үр дүнд суурилсан эцсийн үнэлгээ” гэж бодлогын баримт бичиг хэрэгжиж дууссаны дараа хэрэгжилтийг үнэлж, үр дүн, үр ашиг, үр нөлөөг тодорхойлон цаашид тухайн чиглэлээр бодлого боловсруулан хэрэгжүүлэх, эсхүл зогсоох талаар дүгнэлт, зөвлөмж гаргах үйл ажиллагааг;

2.1.5. “хөндлөнгийн үнэлгээ” гэж бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн, байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн мэргэжлийн байгууллага, судлаач, үнэлгээчдийн хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээг;

2.1.6. “хэрэглэгчийн үнэлгээ” гэж  захиргааны байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгааг хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн дүнг;

2.1.7. “шалгуур үзүүлэлт” гэж бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үе шат бүрт бий болох өөрчлөлтийг хэмжихээр урьдчилан тодорхойлсон чанарын болон тоон үзүүлэлтийг;

2.1.8. “суурь үзүүлэлт” гэж үйл ажиллагаа болон бодлогын баримт бичиг, хэрэгжиж эхлэх үеийн шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоон утгыг;

2.1.9. “зорилтот түвшин” гэж тухайн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх явцад болон хэрэгжиж дуусахад хүрэхээр хүлээгдэж байгаа өөрчлөлтийг хэмжихээр урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоон утгыг.

Гурав. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зарчим,
хамрах хүрээ

3.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхэд дараах зарчмыг баримтална:

3.1.1. шударга, хараат бус байх;

3.1.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаа нээлттэй, тэдгээрээс гаргасан тайлан, дүгнэлт нь ил тод байх;

3.1.3. хяналт-шинжилгээ, үнэлгээ нь шалгуур үзүүлэлт, тоо баримт, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх;

3.1.4. хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан дүгнэлт нь тухайн бодлого, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг тодорхойлсон, нотлогдохуйц байх;

3.1.5. хяналт-шинжилгээг тасралтгүй, үнэлгээг тогтмол, тодорхой үе шаттай хийдэг байх;

3.1.6. хяналт-шинжилгээ үнэлгээ хийхдээ  хэрэглэгч, оролцогч болон олон нийтийн оролцоог хангасан байх;

3.1.7. хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд тусгагдсан мэдээллийн үнэн зөв байдлыг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан хариуцдаг байх.

3.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээнд дараах бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, захиргааны байгууллагын үйл ажиллагаа багтана:

3.2.1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрт дараах баримт бичиг хамаарна:

3.2.1.1. Монгол Улсын хууль;

3.2.1.2. Улсын Их Хурлын тогтоол;

3.2.1.3. Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол;

3.2.1.4.  Ерөнхийлөгчийн зарлиг;

3.2.1.5. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр;

3.2.1.6. Засгийн газрын тогтоол;

3.2.1.7. Ерөнхий сайдын захирамж;

3.2.1.8. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл;

3.2.1.9. Засгийн газрын албан даалгавар.

3.2.2. Бодлогын баримт бичигт дараах баримт бичиг хамаарна:

3.2.2.1. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030;

3.2.2.2. Төрөөс баримтлах бодлого;

3.2.2.3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр;

3.2.2.4. Бүсчилсэн хөгжлийн бодлого;

3.2.2.5. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр;

3.2.2.6. Үндэсний хөтөлбөр;

3.2.2.7. Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;

3.2.2.8. Аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт;

3.2.2.9. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр;

3.2.2.10. Аймаг, нийслэл, сум, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;

3.2.2.11. дэд хөтөлбөр;

3.2.2.12. гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр.

3.2.3. Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд:

3.2.3.1. Энэхүү журмын 3.2.1, 3.2.2-т заасан баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;

3.2.3.2. эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт;

3.2.3.3. тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээний биелэлт;

3.2.3.4. ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;

3.2.3.5. шилэн дансны хөтлөлт;

3.2.3.6. шударга байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;

3.2.3.7. Засгийн газрын гишүүнээс аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан гэрээний үүргийн биелэлт;

3.2.3.8. хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;

3.2.3.9. хэрэглэгчийн үнэлгээний тайлан.

Дөрөв. Хяналт-шинжилгээ, үнэлгээний удирдлага, 
зохион байгуулалт

4.1. Бүх шатны захиргааны байгууллага нь өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хуульд заасан чиг үүргийг  хэрэгжүүлсэн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүрэг бүхий нэгж, эсхүл ажилтантай байна.

4.2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлж дүгнэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, биелэлтэд нь хяналт тавих, мэдээлэх үүргийг хариуцна.

4.3. Энэхүү журмын 4.2-т заасан үүргийг салбарын хэмжээнд сайд, төрийн захиргааны байгууллагад дарга, тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд бүх шатны Засаг дарга, байгууллага, аж ахуйн нэгжид дарга (захирал) нар тус тус хариуцна.

4.4. Захиргаа, хүний нөөц, дотоод ажил хариуцсан нэгж бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг нэгтгэх бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ. Төрийн албан хаагч бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг тогтоосон хугацаанд үнэн зөв, бодитой гаргаж өгөх үүрэгтэй.

4.5. Тухайн байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж байгууллагын чиг үүрэг, бүтэц, орон тооны хязгаарт нийцсэн үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц бүрэлдэхүүнтэй байна.

4.6. Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчид тавих шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан хүнийг бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан тушаалд томилно:

4.6.1. хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр болон тухайн салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

4.6.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр гадаад, дотоодын сургалтад хамрагдсан байх;

4.6.3. баримт бичигт дүн шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай байх.

Тав. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан
ажилтны эрх, үүрэг

5.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан хаагч нь дараах эрхтэй байна:

5.1.1. байгууллагын дотоод нэгжүүдийн үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцах;

5.1.2. хяналт-шинжилгээ, үнэлгээнд хамаарах мэдээлэл, баримт, материалыг холбогдох нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах;

5.1.3. хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтээр зөвлөмж өгөх, өгсөн зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжлах;

5.1.4. хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх.

5.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан хаагч нь дараах үүрэгтэй байна:

5.2.1. хууль тогтоомж, төрийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах;

5.2.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний явцад олж авсан баримт, мэдээллийн нууцыг чанд хадгалж зөвхөн хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаанд ашиглах;

5.2.3. хяналт-шинжилгээ, үнэлгээний үнэлэлт, дүгнэлт, зөвлөмжийг хууль тогтоомж, баримт нотолгоонд үндэслэн гаргах;

5.2.4. мэргэжил, мэдлэг, чадвараа тогтмол дээшлүүлэн хөгжүүлэх.

Зургаа. Хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөлт,
төрөл, арга зүй

6.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөлт, төрөл:

6.1.1. захиргааны байгууллага жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөг батална. Энэхүү төлөвлөгөө нь тухайн байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгжийн төлөвлөгөө байж болно. Төлөвлөгөөнд зорилго, зорилт, хамрагдах байгууллага, нэгж, хэрэгжүүлэх хугацаа, зардал, хамтран оролцох байгууллага зэргийг тусгана.

6.1.2. захиргааны байгууллага нь үнэлгээний зорилгоос хамааруулан үр дүнд суурилсан явцын болон эцсийн үнэлгээ хийх бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөнд ямар төрлийн үнэлгээ хийх талаар нарийвчлан тусгана.

6.1.3. хөндлөнгийн үнэлгээг явцын болон эцсийн үнэлгээний аль ч шатанд хийж болох бөгөөд иргэд, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж болно.

6.1.4. захиргааны байгууллага нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн  20.1-д  заасны   дагуу  бодлогын  баримт  бичгийн  хэрэгжилтэд   хөндлөнгийн

үнэлгээ, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийх ажлыг тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, шаардагдах зардлыг байгууллагын төсөвт тусган батлуулсан байна.

6.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүй:

6.2.1. бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:

6.2.1.1. “үр дүнтэй”–зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, удирдлага зохион байгуулалт сайн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);

6.2.1.2. “тодорхой үр дүнд хүрсэн”-зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, тодорхой үр дүн гарч эхэлж байгаа, хэрэгжилт, үр дүнг нэмэгдүүлэх шаардлагатай бол 70 хувь (60-89 хүртэл хувь);

6.2.1.3. “эрчимжүүлэх шаардлагатай”-зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай бол 40 хувь     (31-59 хүртэл хувь);

6.2.1.4. “үр дүнгүй”–зорилго, зорилт, арга хэмжээг илүү сайн тодорхойлох шаардлагатай, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, төсөв хөрөнгийг үр дүнтэй зарцуулж чадаагүй, удирдлага зохион байгуулалт хангалтгүй бол 0 хувь (0-30 хүртэл хувь);

6.2.1.5. “үнэлэх боломжгүй”-зорилго нь тодорхойгүй, шалгуур үзүүлэлт нь шаардлага хангаагүй, эсхүл шалгуур үзүүлэлттэй боловч гүйцэтгэлийг үнэлэхэд хангалттай мэдээлэл байхгүй, төсөв хөрөнгө тодорхойгүй, гадаад хүчин зүйлээс шалтгаалсан зэргийг баримтаар нотолсон бол.

6.3. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн зүйл, заалтын хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:

6.3.1. “бүрэн хэрэгжсэн”-холбогдох шийдвэр гарч тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);

6.3.2. “хэрэгжих шатанд”-тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч төсөв, хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн, зохион байгуулалтын арга хэмжээ авсан, дээд шатны байгууллагад өргөн барьсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч байгаа бол 70 хувь (50-89 хүртэл хувь);

6.3.3. “хэрэгжилт хангалтгүй”-тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж дууссан боловч зохион байгуулалт, төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй бол 30 хувь (10-49 хүртэл хувь);

6.3.4. “хэрэгжээгүй”-тухайн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа, бэлтгэл ажил боловсруулалтын шатанд байгаа, хэрэгжүүлэх талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй бол 0 хувь (0-9 хүртэл хувь);

6.3.5. ”хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй”.

6.4. Бодлогын зорилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн ерөнхий дүнг гаргахдаа арга хэмжээ, зүйл, заалт бүрийн хэрэгжилтийн арифметик дунджаар тооцно. Тавьсан зорилтын арга хэмжээ, шийдвэрийн зүйл, заалтын гүйцэтгэлийн үр дүнг хүрэх түвшин буюу тавьсан зорилтод харьцуулж хувиар илэрхийлнэ (1).

B-бодлогын зорилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн ерөнхий дүн;

X–арга хэмжээ, зүйл заалтын хүрсэн түвшин;

Z–арга хэмжээ, зүйл заалтын зорилтот түвшин;

n–арга хэмжээ, зүйл заалтын тоо;

i–үзүүлэлтийн дугаар;
B=1/n ∑_(i=1)^n▒〖(X_i/Z_i )*〗 100%           (1)

6.5. Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тухайн жилийн үйл ажиллагааны үнэлгээний дүнг гаргахдаа үзүүлэлт бүрийн үнэлгээг 100 хүртэл хувиар илэрхийлэн нийлбэр үнэлгээний арифметик дунджийг харгалзах жинд шилжүүлнэ. Ерөнхий үнэлгээг тодорхойлохдоо жинд шилжүүлсэн дүнгүүдийн нийлбэрийг 0.05-аар үржүүлж, 0-5 хүртэл оноонд шилжүүлэн дүгнэнэ (2).

Е-ерөнхий үнэлгээ;

α-бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн хувь;

β-байгууллагын чиг үүргийн биелэлтийн хувь;

γ-байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ;

n-бодлогын баримт бичгийн тоо;

m-байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн тоо;

k-байгууллагын нээлттэй байдлын үзүүлэлтийн тоо;
i–үзүүлэлтийн дугаар;

E=0.05*[(1/n ∑_(i=1)^n▒(α_i ) )*0.6+(1/m ∑_(i=1)^m▒(β_i ) )*0.2+(1/k ∑_(i=1)^k▒(γ_i ) )*0.2]          (2)

6.6. Бодлогын зорилт, арга хэмжээ, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хоёр удаагийн тайлангийн хугацаанд дараалан ахиц гараагүй бол удааширсан, гурван удаагийн тайлангийн хугацаанд мөн ахиц гараагүй бол тасарсанд тооцно.

6.7. Засгийн газрын гишүүнээс аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт, хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилтын биелэлт, тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт болон байгууллагын ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааг үнэлэхдээ хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн үнэлгээг тооцдог аргачлалыг баримтална.

Долоо. Бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд
хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх

7.1. Захиргааны байгууллага нь бодлогын баримт бичигт тодорхойлсон төлөвлөгөөний дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ. Бодлогын баримт бичигт үнэлгээ хийхдээ хяналт-шинжилгээний мэдээлэлд үндэслэн урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг хүрсэн түвшинтэй нь харьцуулан үнэлнэ.

7.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр тухайн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх хугацааны эхний хагаст шалгуур үзүүлэлтийн зорилтот түвшний 30 хүртэл хувийг хангаагүй, жилийн эцсийн үнэлгээгээр санхүүгийн эх үүсвэргүй нь тогтоогдсон, үр дүнгүй, үнэлэх боломжгүй гэж үзсэн зорилт, арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх эсэхийг тухайн бодлогын баримт бичгийг баталсан эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлнэ.

7.3. Шаардлагатай тохиолдолд харьяалах дээд шатны байгууллага нь бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, тайланг хэлэлцэн түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авна.

7.4. Энэхүү журмын 3.2.2-т заасан бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ,  үнэлгээний  явцын  болон  эцсийн  тайланг  мөн  журмын  2-5  дугаар хавсралтын дагуу гаргаж, журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлнэ.

7.5. Үндэсний хэмжээнд хэрэгжих бодлогын баримт бичиг:

7.5.1. төрийн захиргааны төв байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын хэрэгжилтийн явцад хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тайланг нэгтгэн боловсруулж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тайланг хянаж танхимын хуралдаанд хэлэлцүүлнэ. Хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дөрвөн жил тутам хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн тайланг Улсын Их Хуралд танилцуулна.

7.5.2. төрийн захиргааны төв байгууллага тухайн салбарын төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтэд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн         8.6 дахь хэсэгт заасны дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулан тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тайланг хянан үзэж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

7.5.3. төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад эрхлэх асуудлынхаа хүрээнд хяналт-шинжилгээ, үнэлгээг хоёр жил тутамд хийж тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тайланг нэгтгэж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46.1 дэх хэсэгт заасан хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.     Засгийн  газрын  Хэрэг  эрхлэх газар нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулан тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

7.5.4. төрийн захиргааны төв байгууллага үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.7 дахь хэсэгт заасны дагуу зохион байгуулж, тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тайланг хянаж Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

7.5.5. захиргааны байгууллага Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг үндэсний хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Үндэсний хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гүйцэтгэлд хоёр жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэн Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

7.5.6. санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг яам болон холбогдох байгууллагаас авч хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тайланг хянан үзээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

7.5.7. төрийн захиргааны төв байгууллага болон нутгийн захиргааны байгууллага нь бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийн явцад хоёр жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дөрвөн жил тутамд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион  байгуулж  тайланг Үндэсний хөгжлийн газарт хүргүүлнэ. Үндэсний хөгжлийн газар
хэрэгжилтийн тайланг нэгтгэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тайланг хянан Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

7.5.8. захиргааны байгууллага нь гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжилтийн тайланг нэгтгэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тайланг хянан дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

7.6. Орон нутгийн хэмжээнд хэрэгжих бодлогын баримт бичиг:

7.6.1. нутгийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу зохион байгуулж тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тайланг хүлээн авч хянаад Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

7.6.2. нутгийн захиргааны байгууллага Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 15.7, 15.8 дахь хэсэгт заасны дагуу зохион байгуулж, тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд хүргүүлнэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тайланг хянан Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

7.6.3. нутгийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тайланг хянаад Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

7.6.4. сум, дүүргийн эдийн засаг, нийгмийг  хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд хүргүүлнэ.

7.7. Захиргааны байгууллага нь урт болон дунд хугацаанд хэрэгжих бодлогын баримт бичгийн хугацаа дуусмагц эцсийн үнэлгээ болон бодлогын баримт бичгийн үр нөлөөний үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хийлгэж дүнг журмын 9 дүгээр хавсралтын дагуу гарган Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

Найм. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд
хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх

8.1. Захиргааны байгууллага нь хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хяналтад авч, хэрэгжилтийг салбар, чиглэлээр ангилан энэхүү журмын 6 дугаар хавсралтын дагуу гаргаж тайланг  журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд харьяалах дээд шатны байгууллагад хүргүүлнэ.

8.2. Яамд, Засаг дарга, байгууллагад өгсөн үүргийн хэрэгжилтийг шийдвэрийн эхэнд нь бичигдсэн Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга, Засаг дарга, ажлын хэсгийн дарга (ахлагч) нэгтгэн мэдээлнэ.

8.3. Улсын төсөвт байгууллага болон төрийн өмчит хуулийн этгээд хууль тогтоомж, тогтоол шийдвэр, тэдгээрт нийцүүлэн гаргасан шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бөгөөд хэрэгжилтэд нь холбогдох төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага хяналт тавьж тайлагнана.

8.4. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн нэгдсэн дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулах бөгөөд хуралдаанаас гарсан шийдвэрийг захиргааны байгууллага мөрдөж ажиллана.

8.5. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн явцад хагас, бүтэн жилээр хяналт-шинжилгээ хийж дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулан холбогдох тайланг Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд тус тус хүргүүлнэ.

8.6. Захиргааны байгууллага бодит шалтгааны улмаас хэрэгжих боломжгүй, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон сүүлийн 3 жил тасарсан болон тухайн асуудлаар дахин шийдвэр гарсан хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн заалтыг хүчингүй болгох, хяналтаас хасах тухай саналыг  жилийн эцсийн тайлангийн хамт Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсны үндсэн дээр холбогдох шийдвэр тус бүрээр Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд хүргүүлж холбогдох шийдвэрийг гаргуулна.

8.7. Шаардлагатай гэж үзвэл дээд шатны байгууллага нь хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, тайлан, мэдээллийг хэлэлцэн тэдгээрийн мөрөөр холбогдох арга хэмжээг авна.

8.8. Захиргааны байгууллага шаардлагатай тохиолдолд хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг агуулга, чиглэлээр нь багцлан хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлэн холбогдох арга хэмжээ авна.

Ес. Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд
хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх

9.1. Төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар нь тухайн жилийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг энэхүү журмын 7, 8 дугаар хавсралтын дагуу гаргаж тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мөн журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд хүргүүлнэ. Тайлан нь дараах хавсралттай байна:

9.1.1. төрийн захиргааны төв байгууллага:

9.1.1.1. тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт;

9.1.1.2. эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт;

9.1.1.3. байгууллагын ил тод байдлын үнэлгээний тайлан;

9.1.1.4.  шилэн дансны хөтлөлтийн үнэлгээ;

9.1.1.5. байгууллагын шударга байдлын үнэлгээ;

9.1.1.6. хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт;

9.1.1.7. хэрэглэгчийн үнэлгээний тайлан.

9.1.2. аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар:

9.1.2.1. Засгийн газрын гишүүнээс аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт;

9.1.2.2.  эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт;

9.1.2.3. байгууллагын ил тод байдлын үнэлгээний тайлан;

9.1.2.4. шилэн дансны хөтлөлтийн үнэлгээ;

9.1.2.5.  байгууллагын шударга байдлын үнэлгээ;

9.1.2.6. хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт;

9.1.2.7. хэрэглэгчийн үнэлгээний тайлан.

9.2. Төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар энэхүү журмын 2-6 дугаар хавсралтын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн тайланг байгууллагын үйл ажиллагааны жилийн тайлангийн хамт дахин ирүүлэх шаардлагагүй.

9.3. Төрийн захиргааны төв байгууллага эрхлэх асуудлынхаа хүрээний эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан өдрөөс хойш 3 сарын дотор бүрэн эрхийн хугацаагаар тооцон боловсруулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар үзүүлэлтийг хянан үзэж Засгийн газраар батлуулна.

9.4. Аймаг, нийслэл нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан өдрөөс хойш 3 сарын дотор бүрэн эрхийн хугацаагаар тооцон тухайн аймаг, нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн онцлогийг харгалзан боловсруулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газраар батлуулна.

9.5. Сайд өөрийн эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын агентлаг, улсын төсөвт байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлаг, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

9.6. Захиргааны байгууллага нь хэрэглэгчийн үнэлгээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын баталсан ерөнхий удирдамжийн дагуу хөндлөнгийн байгууллагаар хийлгэнэ.

9.7. Хэрэглэгчийн үнэлгээг гаргахдаа захиргааны байгууллагаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар хөндлөнгийн байгууллагаар тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн насанд хүрсэн иргэдийн 5 хүртэлх хувийг хамруулан явуулсан санал асуулгын дүнг үндэслэн гаргана.

9.8. Хэрэглэгчийн үнэлгээг хийх хөндлөнгийн байгууллагыг судалгааны болон хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын дундаас ажлын туршлага, хүний нөөцийн хүчин чадал зэргийг харгалзан сонгон шалгаруулна. Хөндлөнгийн байгууллагыг сонгох үйл ажиллагааг тухайн үнэлгээ хийлгэх байгууллага зохион байгуулна.

9.9. Авлигатай тэмцэх газраас гаргасан шударга байдлын түвшингийн үнэлгээ нь захиргааны байгууллагын үнэлгээний нэг үзүүлэлт болно.

9.10. Шилэн дансны хөтлөлтийн үнэлгээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 4 дүгээр сарын 1-ний дотор хүргүүлнэ. Уг үнэлгээ нь захиргааны байгууллагын жилийн үйл ажиллагааны үнэлгээний нэг үзүүлэлт болно.

9.11. Засгийн газрын гишүүнээс аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлтийн үнэлгээг тухайн яам гаргаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 4 дүгээр сарын 1-ний дотор хүргүүлнэ.

9.12. Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлтийн үнэлгээг энэхүү журмын 10 дугаар хавсралтын дагуу гаргаж, журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.
9.13. Төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь байгууллагын  ил тод байдлын үнэлгээг энэхүү журмын 11 дүгээр хавсралтын дагуу гаргаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мөн журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд хүргүүлнэ.

9.14. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар шаардлагатай гэж үзсэн тохиолдолд ажлын хэсэг байгуулан яам болон орон нутагт газар дээр нь ажилласны үндсэн дээр яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын жилийн үйл ажиллагааны нэгдсэн үнэлгээг гаргана. Холбогдох зардлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсвийн багцад тусгаж батлуулсан байна.

9.15. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын жилийн үйл ажиллагааны үнэлгээний дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

Арав. Хяналт-шинжилгээ, үнэлгээний
мэдээллийн цахим сан

10.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, тайлан илгээх, хүлээн авах, мэдээллийн урсгалыг удирдах, хянах, хадгалах, ашиглах, түгээхэд Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан (цаашид “цахим сан” гэх)-г ашиглана.

10.2. Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санг ашиглах зааврыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар баталж, захиргааны байгууллагыг удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллана.

10.3. Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны холбогдох албан тушаалтан болон захиргааны   байгууллагын   удирдлага   цахим   санд  өөрийн  эрхээр  нэвтэрч  бодлогын
баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайлантай танилцаж болно.

10.4. Хэрэгжилтийн тайланг цахим санд оруулахдаа тухайн зорилт, арга хэмжээ, заалтын хүрсэн үр дүнг хоёр мянган тэмдэгтэд багтаах бөгөөд шаардлагатай бол нотлох баримтыг файлаар хавсаргаж болно.

10.5. Цахим санд мэдээлэл оруулж байгаа байгууллага, албан хаагч мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хариуцна.

10.6.   Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дор дурдсан асуудлыг хариуцна:

10.6.1. мэдээллийн сан, сүлжээний хэвийн, найдвартай  ажиллагаа болон программ хангамж, системийн зохицуулалт, нэвтрэх эрх олгох асуудлыг зохицуулах;

10.6.2. цахим санд өөрт олгосон эрхийн дагуу бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээ, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн заалт нэг бүрийг хяналтад авч хэрэгжүүлэх байгууллагатай холбогдон тайлагнах хугацааг зааж, холбогдох өөрчлөлтийг тухай бүр хийх;

10.6.3. цахим санд өөрт оногдсон эрхийн дагуу нэвтэрч, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт болон байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;

10.6.4. цахим сангийн үйл ажиллагаатай холбоотой сургалт, зааварчилгаа, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулна.

10.7. Захиргааны байгууллага дараах асуудлыг хариуцна:

10.7.1. захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгжийн болон тухайн асуудал хариуцсан ажилтан цахим санд нэвтэрч, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хяналтад авч, хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд оруулах;

10.7.2. бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн мэдээ, тайланг сайд, Засаг даргын зөвлөл, агентлагийн даргын хурлаар хэлэлцүүлсний дагуу цахим санд оруулан баталгаажуулж, холбогдох байгууллагад албан бичгээр хүргүүлэх;

10.7.3. холбогдох байгууллагаас өгсөн үнэлгээтэй тухай бүр танилцаж, өгсөн удирдамж, зааврыг мөрдөн ажиллах.

10.8. Цахим сан нь ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтэд зориулагдсан нээлттэй хэсэгтэй байна.

Арван нэг. Хяналт-шинжилгээ, үнэлгээний
үр дүнг хэрэгжүүлэх

11.1. Жилийн үйл ажиллагааны ерөнхий үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан гурван яам, нутгийн захиргааны таван байгууллага тус бүрд 20.0 сая хүртэл төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно.

11.2. Энэхүү журмын 11.1-д заасан урамшуулалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцад тусган жил бүр батлуулна.

11.3. Захиргааны байгууллага хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд дурдсан зөвлөмж, дүгнэлтийн дагуу холбогдох арга хэмжээг авч дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

11.3.1.  төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тэргүүний арга, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн хүртээл болгох, гарсан алдаа, дутагдлыг засах;

11.3.2. захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах;

11.3.3. харьяалах захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх талаар үүрэг, чиглэл өгөх, шаардлагатай тохиолдолд зохих удирдамжийн дагуу газар дээр нь хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах;

11.4. Захиргааны  байгууллага  хяналт-шинжилгээ,  үнэлгээг  газар дээр нь хийх, эрдэмтэн, судлаачдыг үнэлгээ хийхэд татан оролцуулах, хэрэглэгчийн болон хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, сургалт зохион байгуулах, сургалтын материал, ном, товхимол, гарын авлага хэвлүүлэх зэрэг зардлыг өөрийн байгууллагын төсөвт жил бүр тусган батлуулна.

11.5. Хяналт-шинжилгээ, үнэлгээний явцын болон эцсийн дүгнэлт,  зөвлөмжид үндэслэн   тухайн   бодлогын   баримт   бичгийн   хэрэгжилтийг   эрчимжүүлэх,  нэмэлт,
өөрчлөлт оруулах болон шаардлагатай бусад арга хэмжээ авах үйл ажиллагааг холбогдох байгууллага, албан тушаалтан хариуцан зохион байгуулна.

Арван хоёр. Хариуцлага

12.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний дүнгээр хоёр удаа хангалтгүй үнэлгээ авсан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт нь буурсан яамны Төрийн нарийн бичгийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргыг Төрийн албаны тухай хуулийн 23.1-д заасны дагуу албан тушаал бууруулах саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжлах.

12.2. Дараах зөрчил гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай, Төсвийн тухай болон холбогдох бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ:

12.2.1 энэхүү журмын 3 дахь хэсэгт заасныг зөрчиж худал, зөрүүтэй мэдээллээр тайлагнасан;

12.2.2. өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй;

12.2.3. хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, тайланг сайд, Засаг даргын зөвлөл, Засгийн газрын агентлагийн даргын хурлаар хэлэлцүүлээгүй.

Журмын 1 дүгээр хавсралт

БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ, ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ,

БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАЙЛАГНАХ ХУГАЦАА

 

Тайлангийн төрөл Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх байгууллага Тайлан хүргүүлэх хугацаа Тайлан хүлээн авах байгууллага Давтамж Тайлагнах байгууллага, хугацаа
1 2 3 4 5 6 7
Бодлогын баримт бичиг

 

Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 10.01 ЗГХЭГ Явцыг- жил тутам,

 

ХШҮ -2 жил тутам,

 

хөндлөнгийн үнэлгээг – 4 жил тутам

Засгийн газарт

11 дүгээр сард,

 

УИХ-д

12 дугаар сард танилцуулна.

Төрийн захиргааны төв байгууллага

(өөрийн эрхлэх асуудлын хүрээнд)

09.01 Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
Бүсчилсэн хөгжлийн бодлого Үндэсний хөгжлийн газар 11.01 ЗГХЭГ Явцыг- жил тутам,

 

ХШҮ-2 жил тутам,

 

хөндлөнгийн үнэлгээг- 4 жил тутам

Засгийн газрын хурал-даанд

12 дугаар сард танилцуулна.

 

Төрийн захиргааны төв байгууллага

болон аймаг, нийслэл

10.01 Үндэсний хөгжлийн газар
Төрөөс баримтлах бодлого Төрийн захиргааны төв байгууллага 04.01 ЗГХЭГ  

Явцыг-жил тутам,

 

ХШҮ-2 жил тутам,

 

хөндлөнгийн үнэлгээг – 4 жил тутам

Засгийн газарт

5 дугаар сард танилцуулна.

Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэл, төрийн өмчит хуулийн этгээд, улсын төсөвт үйлдвэрийн газар 02.01 Төрийн захиргааны төв байгууллага

 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Төрийн захиргааны төв байгууллага, Ерөнхий сайд болон Шадар сайдын ажлын алба 02.01
07.01
ЗГХЭГ Явцыг-жил тутам,

ЗГХЭГ хөндлөнгийн үнэлгээг зохион байгуулна.

 Засгийн газарт

3 дугаар сар,
9 дүгээр сард

танилцуулна.

 

УИХ-д

4 дүгээр сарын 1-ний дотор өргөн мэдүүлнэ.

Засгийн газрын агентлаг 01.20
06.20
Төрийн захиргааны төв байгууллага, Ерөнхий сайд болон Шадар сайдын ажлын алба
Төрийн өмчит хуулийн этгээд, улсын төсөвт үйлдвэрийн газар 01.10
06.15
Салбарын яам  болон агентлаг
Аймаг, нийслэлийн Засаг дарга 02.01
07.10
ЗГХЭГ
Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 02.01
07.01
ЗГХЭГ Явцыг-жил тутам Засгийн газарт

3 дугаар сар,
9 дүгээр сард

танилцуулна.

 

УИХ-д

4 дүгээр сарын 1-ний дотор өргөн мэдүүлнэ.

Төрийн захиргааны төв байгууллага, Ерөнхий сайд болон Шадар сайдын ажлын алба 01.20
06.25
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
Засгийн газрын агентлаг 01.10
06.20
Төрийн захиргааны төв байгууллага, Ерөнхий сайд болон Шадар сайдын ажлын алба
Төрийн өмчит хуулийн этгээд, улсын төсөвт үйлдвэрийн газар 01.10
06.15
Салбарын яам  болон, агентлаг
Үндэсний хөтөлбөр Төрийн захиргааны төв байгууллага, Ерөнхий сайд болон Шадар сайдын ажлын алба 04.01 ЗГХЭГ  

Явцыг-жил тутам,

 

Шаардлагатай бол хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ.

 

Засгийн газарт

5 дугаар сард танилцуулна.

Засгийн газрын агентлаг 01.10 Төрийн захиргааны төв байгууллага, Ерөнхий сайд болон Шадар сайдын ажлын алба
Аймаг, нийслэлийн Засаг дарга 02.10 Холбогдох яам
Төрийн өмчит хуулийн этгээд, улсын төсөвт үйлдвэрийн газар 01.10 Салбарын яам  болон агентлаг
Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр Үндэсний хөгжлийн газар 03.15 ЗГХЭГ Явцыг-жил тутам,

 

ХШҮ-2 жил тутам

Засгийн газарт

4 дүгээр сард танилцуулна.

Төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг 02.01

 

Үндэсний хөгжлийн газар
Аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт ИТХ-аар хэлэлцүүлнэ 02.20 ЗГХЭГ ХШҮ-2 жил тутам,

 

хөндлөнгийн үнэлгээг-

4 жил тутам

Засгийн газарт

4 дүгээр сард танилцуулна.

Аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон дэд хөтөлбөр ИТХ-д танилцуулна 02.20 ЗГХЭГ Явцыг-жил тутам,

 

ХШҮ-2 жил тутам, шаардлагатай бол хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ.

Засгийн газарт

5 дугаар сард танилцуулна.

Аймаг, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл

 

ИТХ-д танилцуулна 02.20 ЗГХЭГ Явцыг-жил тутам

 

Засгийн газарт

5 дугаар сард танилцуулна.

Сум, дүүрэг нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон дэд хөтөлбөр,  эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл

 

 

ИТХ-д танилцуулна 02.01 Аймаг, нийслэлийн Засаг дарга Явцыг-жил тутам

 

Аймаг, нийслэлийн ИТХ-д танилцуулна.
Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн  биелэлт Монгол Улсын хууль, УИХ-ын шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, ҮАБЗ-ийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэр Төрийн захиргааны төв байгууллага, Ерөнхий сайд болон Шадар сайдын ажлын алба 01.15
07.01
ЗГХЭГ  

 

 

 

 

 

 

Явцыг-жил тутам

Засгийн газарт

3 дугаар сар,
9 дүгээр сард

танилцуулна.

 

УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ҮАБЗ-ийн Ажлын албанд

4 дүгээр сар,
9 дүгээр сард

хүргүүлнэ.

 

Засгийн газрын агентлаг 01.05
06.01
Төрийн захиргааны төв байгууллага, Ерөнхий сайд болон Шадар сайдын ажлын алба
Төрийн өмчит хуулийн этгээд, улсын төсөвт үйлдвэрийн газар 01.05
06.01
Салбарын яам  болон, агентлаг
Аймаг, нийслэлийн Засаг дарга 01.15
07.01
ЗГХЭГ
Төсөл Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 03.15 ЗГХЭГ  

 

 

 

 

 

 

 

Явцыг-жил тутам

Засгийн газарт

5 дугаар сард танилцуулна.

 

Төрийн захиргааны төв байгууллага, Ерөнхий сайд болон Шадар сайдын ажлын алба 03.01 Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
Засгийн газрын агентлаг 02.01 Төрийн захиргааны төв байгууллага, Ерөнхий сайд болон Шадар сайдын ажлын алба
Аймаг, нийслэлийн Засаг дарга 02.01 Холбогдох төрийн захиргааны төв байгууллага

 

Төрийн өмчит хуулийн этгээд, улсын төсөвт үйлдвэрийн газар 01.10 Салбарын яам  болон ЗГ-ын агентлаг
Байгууллагын үйл ажиллагаа Тухайн жилийн үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан Яам, аймаг, нийслэлийн Засаг дарга 04.01 ЗГХЭГ Явцыг-жил тутам

 

Засгийн газарт

5 дугаар сард танилцуулна.

Журмын 2 дугаар хавсралт

БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ТАЙЛАГНАХ ХҮСНЭГТ

 Үндэслэж байгаа

бодлогын баримт

бичиг, зорилт

Зорилт Үйл

ажиллагаа

Шалгуур

үзүүлэлт

Суурь

үзүүлэлт

Зорилтот

түвшин

Хүрсэн

түвшин

Гүйцэтгэл, хувь Дэлгэрэнгүй тайлбар (Хэрэгжээгүй шалтгаан)
Он Түвшин
1 2 3 4 5 6 7 8 9 10
Зорилт 1 Зорилт-1
Зорилт 1-ийн хэрэгжилт Дүгнэлт. Хэрэгжсэн хувь
Зорилт 1 Зорилт-1
Зорилт 1-ийн хэрэгжилт Дүгнэлт. Хэрэгжсэн хувь

Журмын 3 дугаар хавсралт

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ТАЙЛАГНАХ ХҮСНЭГТ

ЗГҮАХ-т тусгагдсан, зорилт Арга хэмжээний

 дугаар

Зорилтыг хэрэгжүүлэх

арга хэмжээ

Хэрэгжих хугацаа Үндсэн хэрэгжүүлэх байгууллага Зарцуулсан

хөрөнгийн

хэмжээ, эх үүсвэр

(сая төгрөг)

Зорилтот түвшин, үр дүн (хөрөнгийн хэмжээ эх үүсвэр)

 

Хэрэгжилтийн хувь
Он
Зорилтот түвшин,

үр дүнгийн

үзүүлэлт

 

Хүрсэн түвшин,

үр дүн

1 2 3 4 5 6 7 8 9
ХӨГЖЛИЙН САЛБАР №1.1.

Журмын 4 дүгээр хавсралт

УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ТАЙЛАГНАХ ХҮСНЭГТ

  Дунд хугацааны бодлогын

баримт бичиг

Арга хэмжээ Шалгуур үзүүлэлт Зорилтот түвшин,

үр дүн

Зарцуулсан

хөрөнгө,

эх үүсвэр

Хүрсэн түвшин, хэрэгжилт Хэрэгжилтийн

хувь

1 2 3 4 5 6 7 8
Зорилт 1.
1.1
1.2
1.3
1.4
1.5
1.6
1.7
1.8

Журмын 5 дугаар хавсралт

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ТАЙЛАГНАХ ХҮСНЭГТ

( … оны жилийн эцсийн байдлаар )

Хөтөлбөр/төслийн агуулга Гүйцэтгэл
1. Төсөл, хөтөлбөрийн нэр, огноо, шийдвэрийн дугаар (Жич: уялдаа холбоо бүхий дэд/төсөл, хөтөлбөр байвал нэгтгэн тайлагнана). Төсөл, хөтөлбөрийн зорилго
2. Санхүүжилтийн эх үүсвэр Улсын төсөв (зээл) буцалтгүй тусламж
3. Хэрэгжүүлэгч байгууллага/ хэрэгжих нийт хугацаа Үндсэн хэрэгжүүлэгч байгууллага:
Хамтран хэрэгжүүлэгч байгууллага:
4. Төсөл, хөтөлбөрийн зорилтууд Зорилт 1.

Зорилт 2.

5. Зардал Төсөв (нийт шаардагдах зардал)
Үүнд: Төсөв (он) Гүйцэтгэл Хувь
Багц 1
Багц 2 (г.м)
6. Төсөл, хөтөлбөрийн зорилт: Ажлуудын биелэлтийг доорх талбарт бичнэ.
1-р зорилтын хүрээнд:

Хүрэх үр дүн 1:

1-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл
2-р зорилтын хүрээнд:

Хүрэх үр дүн 1:

Санамж: Хүрэх гол үр дүнг бичнэ.

2-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл
3-р зорилтын хүрээнд:

Хүрэх үр дүн 1:

3-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан
7. Дүгнэлт (ололт, дутагдал, анхаарах асуудлууд) Төсөл хэрэгжүүлэхтэй холбогдсон ололттой тал, дутагдалтай талуудыг бичнэ.
8. Төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талуудын хамтын ажиллагаанд өгөх хөндлөнгийн үнэлгээ Захиалагч талууд, хэрэгжүүлэгч талууд, санхүүжүүлэгч тал, гүйцэтгэгч талууд хэрхэн хамтарч ажилласан талаар энд бичнэ.
9. Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт (өөрийн үнэлгээ) Биелэлт дундаж Зорилтын тоо Зорилт 1 Зорилт 2 Зорилт 3
… % … % … % … %
10. Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн нэгдсэн үнэлгээ
(ЗГХЭГ-ын үнэлгээ)
Нэгдсэн үнэлгээ
… %

Журмын 6 дугаар хавсралт

ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ТАЙЛАГНАХ ХҮСНЭГТ

Шийдвэрийн дэс дугаар Зүйл, заалтын дэс дугаар Шийдвэрийн нэр, огноо, дугаар, агуулга

 

 

Хэрэгжилтийн явц

 

 

Үнэлгээ, (хүчингүй болсон, хяналтаас хасуулах тухай санал) Тасарсан болон удааширч байгаа шалтгаан
1 2 3 4 5 6
 

Салбар чиглэл: 1

 

1.а.Монгол Улсын хууль
1.б.Улсын Их Хурлын тогтоол
1.в.Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол
1.г.Ерөнхийлөгчийн зарлиг
1.д.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, тэмдэглэл
1.е.Засгийн газрын тогтоол
1.ё.Ерөнхий сайдын захирамж
1.ж.Засгийн газрын хуралдааны тэмдэглэл
1.з.Засгийн газрын албан даалгавар
Хэсгийн дундаж: ….. хувь
Салбар чиглэл: 2
2.а.Монгол Улсын хууль…
Хэсгийн дундаж: ….. хувь
Нийт дундаж: ….. хувь

Журмын 7 дугаар хавсралт

ЯАМНЫ ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН

(…он)

 Үзүүлэлт Хувь Жин Оноо
1 2 3 4 5
Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээ 1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт 0.6
2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт
4. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн үнэлгээ
Байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн үнэлгээ 1. Байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 0.2
2. Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт
Байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ 1. Байгууллагын ил тод байдлын үнэлгээ 0.2
2. Шилэн дансны хөтлөлтийн үнэлгээ
3. Шударга байдлын түвшний үнэлгээ
4. Хэрэглэгчийн үнэлгээ
Ерөнхий үнэлгээ: 1.0

Е – ерөнхий үнэлгээ;

– бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн хувь;

β – байгууллагын чиг үүргийн биелэлтийн хувь;

γ – байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ;

– бодлогын баримт бичгийн тоо;

m – байгууллагын чиг үүргийн үзүүлэлтүүдийн тоо;

k – байгууллагын нээлттэй байдлын үзүүлэлтүүдийн тоо;

i – үзүүлэлтийн дугаар;

Журмын 8 дугаар хавсралт

 

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН

(…он)

 Үзүүлэлт Хувь Жин Оноо
1 2 3 4 5
Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээ 1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт 0.6
2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
3. Аймаг нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт
4. Аймаг , нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
5. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн үнэлгээ
Байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн үнэлгээ 1. Засгийн газрын гишүүн аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт 0.2
2. Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт
Байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ 1. Байгууллагын ил тод байдлын үнэлгээ 0.2
2. Шилэн дансны хөтлөлтийн үнэлгээ
3. Шударга байдлын түвшний үнэлгээ
4. Хэрэглэгчийн үнэлгээ
Ерөнхий үнэлгээ: 1.0

Е – ерөнхий үнэлгээ;

– бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн хувь;

β – байгууллагын чиг үүргийн биелэлтийн хувь;

γ – байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ;

– бодлогын баримт бичгийн тоо;

m – байгууллагын чиг үүргийн үзүүлэлтүүдийн тоо;

k – байгууллагын нээлттэй байдлын үзүүлэлтүүдийн тоо;

i – үзүүлэлтийн дугаар;

Журмын 9 дүгээр хавсралт

 БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ҮР НӨЛӨӨНИЙ ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН

Эцсийн хяналт-шинжилгээ, үнэлгээгээр тодорхойлсон үр нөлөө
А. Хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлснээр эдийн засгийн хөгжил,захиргааны үйл ажиллагаанд үзүүлсэн нөлөөлөл
1. Хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлснээр нөлөө үзүүлсэн зорилтот бүлэг болон бусад бүлэг Бодлогыг хэрэгжүүлснээр хууль ёсны эрх ашиг, санхүүгийн боломж, өнөөгийн нөхцөл байдалд нь шууд болон шууд бусаар нөлөөлсөн нийгмийн зорилтот бүлгийг тодорхойлно. Зорилтот бүлэг гэж бүлэг хувь хүмүүс, нийгмийн бүлэг, хуулийн этгээд (Засгийн газрын болон орон нутгийн удирдлагын байгууллага, түүний ажилчид) зэрэг тухайн бодлогыг хэрэгжүүлснээр эерэг болон сөрөг нөлөөнд өртсөн бүлгийг хэлнэ.
2. Эдийн засгийн хөгжил болон захиргааны үйл ажиллагаанд үзүүлсэн нөлөө 1. Хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлснээр Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын шалгуур үзүүлэлтэд үзүүлсэн нөлөөллийг тодорхойлох
2. Захиргааны үйл ажиллагаанд үзүүлсэн нөлөөллийг тооцоолох:
2.1. захиргааны үйл ажиллагааны нөлөө хэвээр үлдсэн бол бодлогын хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь зорилтот бүлгийн эрх ашиг, хариуцлагыг хөндөөгүй гэдгийг тодорхойлон бичих;
2.2. захиргааны үйл ажиллагааны нөлөө буурч байгаа бол бодлогын хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс үр шим хүртэж байгаа нийгмийн бүлэг, байгууллага, аж ахуй, салбарыг тодорхойлон бичих;
2.3. захиргааны үйл ажиллагааны нөлөө нэмэгдэж байгаа бол бодлогын хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь нийгмийн ямар бүлэг, байгууллага, аж ахуй, салбарт үзүүлж байгаа ямар гол өөрчлөлтүүд бий болж байгааг тодорхойлон бичих.
3. Бусад мэдээлэл Энэхүү үр нөлөөний үнэлгээний “А”-гийн 1, 2 дахь хэсэгт дурдаагүй эдийн засгийн хөгжилд үзүүлсэн нөлөөллийн талаар энд бичиж болно.
Б. Хөгжлийн бодлогын баримт бичгийн нийгмийн хөгжилд үзүүлсэн нөлөөлөл
1. Хэрэв тухайн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлснээр нийгмийн тодорхой бүлэгт чиглэсэн бол тухайн бүлэгт үзүүлсэн үр нөлөөг тодорхойлно. Үр нөлөөг тодорхойлохдоо тухайн бүлэгт үзүүлсэн нөлөөллийн хэмжээ, нөлөөлсөн магадлал, үр дүнгийн талаар байна. Тухайлбал, орон нутгийн захиргааны байгууллага, Засгийн газар, жижиг, дунд, том бизнес эрхлэгчид, импортлогчид, экспортлогчид, дотоодын зах зээлд бүтээгдэхүүн ханган нийлүүлэгчид, хэрэглэгчид, газар зүйн бүсүүд, нийгмийн бүлгүүд байна.
Нийгэмд үзүүлсэн нөлөөлөл нь түр зуурын байх, эсхүл урт хугацааны байх гэдгийг тодорхойлно.
2. Хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлснээр ямар нөлөө үзүүлэхийг дараах байдлаар тодорхойлсон байна:
2.1. хүмүүсийн амьдралын хэв маягт үзүүлсэн нөлөөний талаар;
2.2. хүмүүсийн соёлд ямар нөлөө үзүүлсэн  (хамтын итгэл, зан үйл, үнэт зүйл, соёл гэх мэт);
2.3. хүмүүсийн амьдардаг суурин болон нийгмийн бүлэгт ямар нөлөө үзүүлсэн (уялдаа, тогтвортой байдал, шинж чанар, үйлчилгээ, байгууламж);
2.4. хүрээлэн буй орчинд ямар нөлөө үзүүлсэн (хүмүүсийн хэрэглэдэг ус, амьсгалдаг агаарын чанар, хүнсний бүтээгдэхүүний чанар, олдоц, аюул, эрсдэлийн түвшин, тоос, дуу чимээний хэмжээ, ариун цэврийн байгууламжийн хангамж, байгууламжийн аюулгүй байдал, нөөцөөс хүртэх боломж, нөөцөд хяналт тавих боломж).
3. Бусад мэдээлэл Энэхүү нөлөөллийн үнэлгээний “Б”-гийн 1, 2 дахь хэсэгт дурдаагүй нийгмийн хөгжилд үзүүлсэн нөлөөллийн талаар энд бичиж болно.
В. Хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлснээр дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж болон эрх зүйн тогтолцоонд үзүүлсэн нөлөө
1. Бодлогыг хэрэгжүүлэх явцад бий болсон хууль, эрх зүйн шинэчлэл Тухайн бодлогыг хэрэгжүүлэх явцад өөрчлөлт,  эсхүл нэмэлт, өөрчлөлт оруулсан, батлагдсан хууль тогтоомж, дүрэм, журмуудыг жагсаан бичнэ.
Г. Хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлснээр одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын (институцийн) тогтолцоонд үзүүлсэн нөлөө
1.Төрийн удирдлагын үйл ажиллагаа, бүтцэд үзүүлсэн нөлөө 1. Бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор хэрэв төрийн удирдлагын үйл ажиллагаа, бүтцэд өөрчлөлт оруулсан бол энэ хэсэгт өөрчлөлтүүдийг оруулна. (шинээр бий болсон бүтэц, өнөөгийн институцийг татан буулгасан, эсхүл бүтцийг өөрчилсөн байгуулах)
3. Хүний нөөцөд үзүүлсэн нөлөө Хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллагын хүний нөөц, чадавхид гарсан бол өөрчлөлтийг бичнэ.

 

Журмын 10 дугаар хавсралт

ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХЖУУЛАХ, ТОГТВОР СУУРЬШИЛТАЙ АЖИЛЛУУЛАХ ТАЛААР БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАГДСАН ЗОРИЛТЫН БИЕЛЭЛТИЙГ ТАЙЛАГНАХ ХҮСНЭГТ

 

Зорилт Үйл ажиллагаа Шалгуур үзүүлэлт Зүрилтот түвшин (Тоо хэмжээ, хувь) Хүрсэн түвшин (Хэрэгжилтийн хувь, тоо хэмжээ) Зарцуулсан хөрөнгө, эх үүсвэр гүйцэтгэлээр (мян.төг)  

Тайлбар

 

1. Хүний нөөцийг

чадавхжуулах

1 Албан хаагчдын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх чиглэлэлээр зохион байгуулсан гадаад, дотоодын сургалт Дотоод сургалтын тоо 5-аас дээш
Албан хаагчдын хамрагдсан байдал 80 хувиас дээш
Гадаад сургалтад албан

хаагчдын хамрагдсан байдал

20 хувиас дээш
2 Мэргэшсэн, туршлагатай хүний нөөцийг бүрдүүлэх 3 болон түүнээс дээш жил ажилласан

мэргэшсэн боловсон хүчний үзүүлэлт

70 хувиас дээш
Хэсгийн дундаж:
2. Албан хаагчдын

нийгмийн

баталгааг хангах

3 Цалин хөлс, шагнал, урамшууллын тогтолцоог хэрэгжүүлэх Шагнал, урамшуулалд хамрагдсан албан

хаагчдын тоо

Гүйцэтгэлээр
Албан хаагчдын үйл ажиллагааны үнэлгээ,

ажилласан жил, ур чадварыг харгалзан олгох нэмэгдэл, зэрэг дэв, шатлал  ахиулах

Гүйцэтгэлээр
4 Албан хаагчдын ажлын байрны хэвийн нөхцөлийг бүрдүүлсэн байдал Ажлын байрны таатай орчны сэтгэл

ханамжийн санал асуулга

Сэтгэл ханамж 80 хувиас дээш
Албан хаагчдад сар бүр олгох хоол, унааны

зардлыг нэмэгдүүлэх

Гүйцэтгэлээр
5 Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг Жилд 1-ээс доошгүй удаа
Албан хаагчдын хамрагдалт 100 хувь
Хэсгийн дундаж:
 

Үнэлгээний дундаж хувь:

 

Журмын 11 дүгээр хавсралт

ИЛ ТОД БАЙДЛЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ТАЙЛАГНАХ ХҮСНЭГТ

Шалгуур үзүүлэлт Хэрэгжилт Хувь
Нэг. Үйл ажиллагааны ил тод байдал
1. Эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, зохион байгуулалтын бүтцийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;
2. Үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;
3. Үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын жагсаалтыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;
4. Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;
5. Шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг болон захиргааны хэм хэмжээний актын шийдвэрийн төслийг цахим хуудсандаа 30-аас доошгүй хоног ойлгомжтой байдлаар байрлуулж, холбогдох төрийн ба төрийн бус байгууллага, мэргэжлийн шинжээч, эрдэмтэн, иргэдийн саналыг авах, үндэслэлтэй гэж үзвэл уг саналыг төсөлд тусгах;
6. Үзүүлж байгаа үйлчилгээний арга, хэлбэрийг боловсронгуй болгох зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
7. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрийн байгууллагын гүйцэтгэх тодорхой чиг үүргийг төрийн бус байгууллага гүйцэтгэж байгаа тохиолдолд тухайн төрийн бус байгууллагын нэр, хаяг, цахим хуудас, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлэх;
8. Тухайн байгууллага тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эсхүл бусад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог бол тухайн зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, зөвшөөрөл олгосон болон дуусгавар болох хугацааг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;
9. Салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, байдлын талаарх мэдээллийг цахим хуудсандаа байрлуулан тухай бүр шинэчлэх;
Хэсгийн дундаж хувь:
Хоёр. Хүний нөөцийн ил тод байдал;
1. Сул орон тооны зарыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх, энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах;
2. Албан хаагчийн ёс зүйн дүрмийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;
3. Хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж, үнэлэх журмыг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;
4. Хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж байх;
5. Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга болгох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж байх;
Хэсгийн дундаж хувь:
Хэрэгжилтийн дундаж хувь: