Ажлын хэсэг байгуулах тухай

500

Ажлын хэсэг байгуулах тухай

2017 оны 09 сарын 28-ны өдөр                  Дугаар А/713                    Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, Засгийн газрын 2017 оны 193 дугаар тогтоолын 1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэн, санхүүгийн тайланд тусгах болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлын бэлтгэлийг хангаж, 2018 онд багтаан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг хавсралт ёсоор байгуулсугай.

2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан ажлын төлөвлөгөөг баталж, шаардагдах хөрөнгийг нийслэлийн 2018 оны төсөвт тусган, явц, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүүд даалгасугай.

3.Харьяа нутаг дэвсгэртээ байрлах нийслэл, дүүргийн өмчит төсөвт байгууллага, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг үнэлэн, санхүүгийн тайланд тусгах болон үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлж, дүнг нэгтгэх ажлыг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                  713_хавсралтС.БАТБОЛД