Нарангийн гудамжнаас Орбит хүртэлх 1,47км авто замын ажил он дамжин хэрэгжихээр боллоо

144

Сонгинохайрхан дүүрэг,   Нарангийн гудамжнаас Орбит хүртэлх  1.47 км авто замын ажил он дамжин хийгдэхээр боллоо. Тус ажлын гүйцэтгэл 85 хувьтай байсан ч авто замын зурваст орсон иргэдийн 2 хашаа чөлөөлөгдөөгүйгээс  170м замын ажил саатаад байна.   Өнөөдрийн байдлаар  1.3 км замын хучилтын ажил,  явган хүний зам, цахилгаан шилжүүлэх холбооны шугам  хүчитгэх ажлуудыг хийгээд  байна. Замын ажлын гүйцэтгэгчээр “Трүй рөүд” ХХК ажиллаж байгаа бөгөөд ажлыг 2018 оны 05-р сарын 30-ны дотор дуусгахаар гэрээгээ сунгаад байна.