Зураг төсөв боловсруулах ажлыг зохион байгуулах тухай

646

2017 оны 11 сарын 15 өдөр                       Дугаар А/861                   Улаанбаатар хот

 

Зураг төсөв боловсруулах ажлыг

зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөс бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 34 дүгээр зүйлийн 34.1.5, 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 10/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шувуун фабрик-Сонгино чиглэлийн замын Туул гол дээрх 256 у/м төмөр бетон гүүрэнд эвдрэл гарсны улмаас авто тээврийн хөдөлгөөнд аюултай нөхцөл байдал үүсэж, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул техник ашиглалтын түвшин тогтоох гүүрний их засварын ажлын зураг төсөв боловсруулахад шаардлагатай 95,0 /ерэн таван/ сая төгрөгийг нийслэлийн 2017 оны төсөвт тусгасан шинээр барих барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний зураг төсөв боловсруулах ажлын тендерийн хэмнэлтийн хөрөнгөөс зарцуулж, гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э. Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
  2. Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                     С.БАТБОЛД