Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

602

2017 оны 10 сарын 05 өдөр                       Дугаар А/746                     Улаанбаатар хот

 

Хөрөнгө оруулалтын ажлыг

зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4,  41 дүгээр зүйлийн 41.2.2 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-т даалгасугай.
  2. Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах 205,000,000 /хоёр зуун таван сая/ төгрөгийг нийслэлийн 2017 оны төсөвт тусгасан “Авто замын сангийн магадлашгүй ажлын зардал”-аас гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э. Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж. Тогтохбаяр/-т,хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                                   С.БАТБОЛД

 

 

 

 

 

УУЛЗВАРУУДЫН БАЙРШИЛ

Байршил Төсөвт өртөг /төгрөг/
1 Их сургуулийн гудамж, Өлзий төв, Хүрдийн уулзвар /СБД, Их тойруугийн гудамж/ 25,296,696
2 Нарантуулын уулзвар /БЗД, Намянжугийн гудамж/ 11,021,276
3 Бөхийн өргөөнөөс уулзвараас урагшаа БЗД-ийн6 дугаар хороо, 22Б байрны урд уулзвар 4,767,581
4 БЗД-ийн18 дугаар хороо, 84 дүгээр сургууль орчмын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор холбоос байгалийн хучилттай авто зам барих 53,900,000
5 СБД-ийн 1дүгээр хороо, Замын цагдаагийн албаны өмнөх зогсоолын гарц хийх 23,904,006
6 БЗД, Доржийн гудамж, Моннелийн уулварын гэрлэн дохиог шинэчлэх 17,931,613
7 ХУД, Их Монгол Улсын гудамж, Монелийн уулзварын гэрлэн дохио суурилуулах 68,178,828
Нийт 205,000,000