Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

647

2017 оны 07 сарын 06 өдөр                      Дугаар А/527                     Улаанбаатар хот

Хөрөнгө оруулалтын ажлыг

зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4,  41 дүгээр зүйлийн 41.2.2, Авто замын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх Баянгол дүүргийн Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэгийн уулзвар хүтэлх 1км авто замын шинэчлэлтийн ажлын батлагдсан зураг төсөвт тусгагдаагүй явган хүний зам, дугуйн зам барих, тохижилтын нэмэлт ажилд шаардагдах 160,0 /нэг зуун жаран/ сая төгрөгийг тус замын шинэчлэлтийн ажлын тендер шалгаруулалтын хэмнэлтийн хөрөнгөөс тус замын шинэчлэлтийн ажлын тендер шалгаруулалтын хэмнэлтийн хөрөнгөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргыгн Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э. Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
  2. Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж. Тогтохбаяр/-т,хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.БАТБОЛД