Эрх шилжүүлэх тухай

755

2017 оны 07 сарын  06 өдөр                       Дугаар А/526                    Улаанбаатар хот

Эрх шилжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4,  41 дүгээр зүйлийн 41.2.2, Авто замын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын трасст орсон батлагдсан зураг төсөвт тусгагдаагүй дулааны шугамын түвшнийг доошлуулан, шинэчилж хүчитгэх, ариутгах татуургын 2 худгийг хүчитгэх нэмэлт ажилд шаардагдах 41,7 /дөчин нэг сая долоон зуун мянга/ сая төгрөгийг нийслэлийн замын сангийн магадалшгүй ажлын зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс/Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
  2. Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж. Тогтохбаяр/-т,хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.БАТБОЛД