Эрх шилжүүлэх тухай

936

2017 оны 07 сарын  06 өдөр                      Дугаар А/521                     Улаанбаатар хот

Эрх шилжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4,  40 дүгээр зүйлийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзварын өргөтгөлийн шинэчлэлтийн ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т. Гантөмөрт шилжүүлэн холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулж, ажиллахыг даалгасугай.
  2. Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах 1,260,800,000 /нэг тэрбум хоёр зуун жаран сая найман зуун мянган/ төгрөг /Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/137 дугаар захирамжийн 4дүгээр хавсралтад заасан уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах ажлын тендерийн хэмнэлт 334,865,503 төгрөг, магадалшгүй ажлын зардлаас 110,234,497 төгрөг/-ийг зарцуулж, 815,700,000 төгрөг, магадлашгүй ажлын зардлаас 110,234,497төгрөг/-ийг зарцуулж, гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшил, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                    С.БАТБОЛД