Эрх шилжүүлэх тухай

702

2017 оны 07 сарын  03 өдөр                     Дугаар А/502                     Улаанбаатар хот

Эрх шилжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4,40 дүгээр зүйлийн, 41 дүгээр зүйлийн 41.2.2,60 дугаар зүйлийн 60.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын Магнай трейдийн шатахуун түгээх станцаас хойш 258,0 авто замын шинэчлэлт, борооны ус зайлуулах шугамын ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт шилжүүлэн холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.
  2. Энэ захирамжийн 1дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах 201,2 /хоёр зуун нэг сая хоёр зуун мянган/ сая төгрөг /”Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн шинэчилсэн жагсаалт”-ын 58.1.16-гийн “7”-д тусгасан, нийслэлд хэрэгжүүлэх бүтээг байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын зардлаас 40,0 /дөчин/ сая,Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санхүүгийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх Баянгол дүүргийн 6,7,21 дүгээр хорооны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тохижилтын ажлын хөрөнгө 100,0 /нэг зуун/ сая, Нийслэлийн замын сангийн хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын хөрөнгөөс 61,2 /жаран нэгэн сая хоёр зуун мянган/ сая төгрөг/-ийг зарцуулж, гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
  3. Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.БАТБОЛД