Эрх шилжүүлэх тухай

599

2017 оны 06 сарын 21 өдөр                       Дугаар А/472                    Улаанбаатар хот

Эрх шилжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 14.4,41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3,Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн шинэчилсэн жагсаалт”-ын 58.1.16-гийн “7”-д тусгасан, нийслэлд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын зардлаас санхүүжүүлэх хот тохижилт, нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг 1 дүгээр, замын засварын ажлыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
  2. Энэ захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т. Гантөмөрт, 2 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т тус тус шилжүүлж, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.
  3. Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э. Ганхүү/-т, 1 дүгээр хавсралтад заасаг төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Жогтохбаяр/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч. Однасан/-т тус тус даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.БАТБОЛД

 

ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ/сая төг/

Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг
1 Зам засварын ажил /БЗД, 9 дүгээр хороо/  

2017

 

10.0

Дүн 10.0