Эрх шилжүүлэх тухай

410

2017 оны 06 сарын  12 өдөр                        Дугаар А/442                   Улаанбаатар хот

Эрх шилжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөлөгчдийн Хурлын 2017 оны 10/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн шинэчилсэн жагсаалт”-ын 58.1.16-гийн “7”-д тусгасан, нийслэлд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын зардлаас санхүүжүүлэх, Хан-Уул дүүрэгт хийх зарим тохижилт, засварын ажлын жагсаалтыг 1дүгээр, өрхийн эрүүл мэндийн төв, хороодын хэрэгцээнд худалдан авах комьпютер, техник, хэрэгслийн жагсаалтыг 2дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
  2. Энэ захирамжйн хавсралтад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Хан-уул дүүргийн засаг дарга Ж. Алдаржавхланд шиллжүүлж, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай .
  3. Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э. Ганхүү/-т, 1 дүгээр хавсралтын 1-8-д заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж. Тогтохбаяр/-т 2дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллан, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч. Однасан/-т тус тус болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                                     С.БАТБОЛД