Эрх шилжүүлэх тухай

774

2017 оны 06 сарын  12 өдөр                     Дугаар А/422                     Улаанбаатар хот

Эрх шилжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөлөгчдийн Хурлын 2017 оны 10/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2017 онд санхүүжүүлэх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Засаг даргаас Хан-Уул дүүргийн Засаг даргад шилжүүлсүгэй
  2. Худалдан авах ажиллагааг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд үүрэг болгосугай
  3. Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э. Ганхүү/-т мөн хавсралтын 1-д заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, 2, 3-т заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц. Ариунбаяр/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.
  4. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/137 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан “Орон сууцны хороолол доторх болон гэр хорооллын доторх авто замын засвар шинэчлэлтийн жагсаалт”-ын 10 дахь хэсэг, Нийслэлийн засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/165 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Нийслэлийн Төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжих сургууль, цэцэрлэгийн барилгын их засварын ажлын жагсаалт” –ын 4 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/229 дүгээр захирамжийн хавсралтаар баталсан “Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх нийслэлийн зарим сургууль, цэцэрлэгийн барилгын их засварын ажлын жагсаалт”-ын 9 дэх хэсгийн тус тус болсонд тооцсугай.

 

УЛС НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2017 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ/сая төг/

Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг  

2017 онд санхүүжүүлэх дүн

1 ХУД, 3дугаар хороо, дүүргийн цогцолборын замаас хойш Чингисийн өргөн чөлөө руу холбогдох нэг эгнээ шинэ зам 2017 48.3 48,3
2 53 дугаар цэцэрлэгийн засвар /ХУД, 1 дүгээр хороо/ 2017 25.0 25,0
3 72 дугаар цэцэрлэгийн гадна фасад, барилгын засвар /ХУД, 2 дугаар хороо/ 2017 100.0 100,0
Дүн 173,3 173,3