Эрх шилжүүлэх тухай

533

2017 оны 06 сарын  06 өдөр                    Дугаар  А/399                     Улаанбаатар хот

Эрх шилжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14дүгээр зүйлийн 14.4, 40 дүгээр зүйл, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Авто замын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.5, Ниймлэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх нийтийн тээврийн хэрэгслийн зориулалтын зогсоол гаргах ажлын жагсаалтыг 1 дүгээр, хотын авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын хөрөнгөөс санхүүжүүлэх орон сууцны хороолол доторх авто замын нөхөөсний ажлын жагсаалтыг 2 дугаар, Энхтайваны өргөн чөлөөний тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор нийслэлийн замын сангийн магадалшгүй ажлын зардлаас санхүүжүүлэх авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх ажлын жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
  2. Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т. Гантөмөрт, гүйцэтгэлээр нь санхжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э. Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.
  3. Энэ захирамж гарсантай холбогдуулан “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай ” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/293 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.БАТБОЛД

 

 

ХОТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЗАСВАР АРЧЛАЛТЫН ХӨРӨНГӨӨС ХЭРЭГЖҮҮЛЭХ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДОТОРХ АВТО ЗАМЫН НӨХӨӨСНИЙ АЖЛЫН ЖАГСААЛТ/сая төг/

Дүүргүүд Хэмжих нэгж Тоо хэмжээ Төсөвт өртөг
1 Баянгол дүүрэг М2 1050 52,5
2 Баянзүрх дүүрэг М2 1200 60,0
3 Сонгинорхайрхан дүүрэг М2 1000 50,0
4 Сүхбаатар дүүрэг М2 1300 65,0
5 Чингэлтэй дүүрэг М2 1000 50,0
6 Хан-Уул дүүрэг М2 450 22,5
Дүн 6000 300,0

 

ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨНИЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛГООР АВТО ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫН ЖАГСААЛТ/төгрөгөөр/

Төсөл арга хэмжээний нэр Тэмдгийн хэмжээ Тоо хэмжээ Төсөвт өртөг
1 Хориглох тэмдэг 70*70 66 15,774,132
2 Хориглох тэмдэг-дан 70*70 55 11,286,495
3 Анхааруулах тэмдэг 90*90 111 35,030,490
70*70 33 8,065,860
4 Зогсохгүй явах хориотой тэмдэг 70*70 3 725,052
5 Өндрийн тэмдэг 120*120 110 41,550,410
6 Мэдээлэх тэмдэг 70*70 48 11,732,160
7 Явган хүний гарц 70*70 260 82,033,900
8 Мэдээлэх ба үйлчилгээний тэмдэг 90*60 85 23,050,895
9 Саадыг тойрох тэмдэг 70*70 183 41,376,849
10 Нэмэлт тэмдэг 70*35 96 14,933,664
11 Тусгаарлах тэмдэг М2 2,116 168,998,572
12 П хэлбэрийн тэмдгийн хөл Ш 19 465,000,000
13 Хашлага унагах, самбар шон зайлуулах Ш 48 21,303,281
14 Хэвтээ тэмдэглэгээ М2 640 22,138,240
Дүн 954,000,000