Эрх шилжүүлэх тухай

521

2017 оны 05 сарын  25 өдөр                       Дугаар А/344                   Улаанбаатар хот

Эрх шилжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, 60 дугаар зүйлийн 60.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд санхүүжих Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх барилга, дэд бүтэц, засварын ажлын жагсаалтыг 1 дүгээр, авто замын тэмдэг, тэмдэглэгээний ажлыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
  2. Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Засаг даргаас Багануур дүүргийн Засаг дарга Ц. Сандаг-Очирт шилжүүлэн, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.
  3. Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэсд /Э.Ганхүү/-т, 1 дүгээр хавсралтаар заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ариунбаяр/-т, 2 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.БАТБОЛД

НИЙСЛЭЛИЙН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2017 ОНД САНХҮҮЖИХ БАГАНУУР ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ БАРИЛГА, ДЭД БҮТЭЦ, ЗАСВАРЫН АЖИЛ/сая төг/

Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг
1 Нийтийн зориулалттай орон сууцны барилгын дээврийн засвар /БНД/  

2017

 

40.7

2 320 суудалтай бага сургуулийн барилга /БНД, 5 дугаар хороо/ 2017  

300.0

3 Амины орон сууцны цахилгаан хангамжийн ажил /БНД, 1дүгээр хороо/ 2017  

100.0

4 Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн цахилгаан, сантехникийн шугам сүлжээний засвар /БНД, 1 дүгээр хороо/ 2017  

115.0

Дүн 555.7

 

НИЙСЛЭЛИЙН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2017 ОНД САНХҮҮЖИХ АВТО ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ АЖИЛ

 

/сая төг/

Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг
1 Багануур дүүргийн төв замын тэмдэг, тэмдэглэгээний ажил /БНД/  

2017

 

59.3

Дүн 59.3