Эрх шилжүүлэх тухай

887

2017 оны 05 сарын  25 өдөр                      Дугаар А/339                     Улаанбаатар хот

Эрх шилжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, 60 дугаар зүйлийн 60.1 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь;

  1. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд санхүүжих Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх тохижилт, дэд бүтэц, засварын ажлын жагсаалтыг 1 дүгээр, Авто зам, замын байгууламжийн засварын ажлын жагсаалтыг 2 дугаар, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
  2. Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Засаг даргаас Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатад шилжүүлэн, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.
  3. Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, 1 дүгээр хавсралтаар заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ариунбаяр/-т, 2 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийин хяналт тавьж /Ж.Тогтохбаяр/-т, 3 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2017 ОНД САНХҮҮЖИХ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТОХИЖИЛТ, ДЭД БҮТЭЦ, ЗАСВАРЫН АЖЛЫН ЖАГСААЛТ/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг
1 54 дүгээр байрны дээврийн засвар /ЧД, 4 дүгээр хороо/  

2017

 

56.0

2 17 дугаар байрны дээврийн засвар /ЧД, 5дугаар хороо/  

2017

 

44.0

3 53, Лааганы 62 дугаар байрнуудын дээврийн засварын ажил /ЧД, 6 дугаар хороо  

 

2017

 

 

55.0

4 25 дугаар гудамжинд Хүүхдийн сагсны талбай байгуулах /ЧД, 9дүгээр хороо/  

2017

 

5.0

5 Дэнжийн 9дүгээр гудамжийг тохижуулах /ЧД 9дүгээр хороо/  

2017

 

9.0

6 Чингэлтэй 2, 3, 4, 6дугаар гудамжны эрчим хүчний уналттай айл өрхийн ачаалал нэмэгдүүлэх зорилгоор 10.000-ын өндөр хүчдэлийн шугамаас кабелиар буулгаж КТП 160кВ 10/40кВ трансформаторын дэд өртөө шинээр хийх /ЧД, 10дугаар хороо  

 

 

2017

 

 

25.0

 

Дүн

 

194.0

 

НИЙСЛЭЛИЙН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2017 ОНД САНХҮҮЖИХ АВТО ЗАМ, ЗАМЫН

БАЙГУУЛАМЖИЙН ЗАСВАРЫН АЖЛЫН ЖАГСААЛТ/сая төг/

Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг
1 “Нандин ” бизнес төвийн баруун талд шороон зам хусаж тэгшлэн өргөсгөх /2.4км/ ЧД, 9 дүгээр хороо  

2017

 

5.0

2 Нуурын 3, 5, 6, 12, 13, 14 дүгээр гудамжны ус тогтдог хэсэг замыг хусаж тэгшлэх /ЧД, 11 дүгээр хороо/  

2017

 

5.0

ДҮН 10.0

 

НИЙСЛЭЛИЙН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2017 ОНД САНХҮҮЖИХ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН  АЖЛЫН ЖАГСААЛТ/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил хугацаа Төсөвт өртөг
1 Өрхийн эрүүл мэндийн төвд багаж, тоног төхөөрөмж, автомашин /ЧД, 7дугаар хороо  

2017

  25.0
2 Өрхийн эрүүл мэндийн төвд багаж тоног төхөөрөмж, автомашин /ЧД, 8 дугаар хороо/ 2017 20.0
3 Өрхийн эмнэлгийн хэрэгцээнд автомашин, тоног төхөөрөмж авах /ЧД, 9 дүгээр хороо/ 2017 17.0
4 Өрхийн эмнэлгийн хэрэгцээнд автомашин, тоног төхөөрөмж авах/ЧД,10 дугаа хороо/ 2017 17.0
5 Өрхийн эмнэлгийн хэрэгцээнд автомашин, тоног  төхөөрөмж авах /ЧД 11 хороо/ 2017 17.0
6 Өрхийн эрүүл мэндийн төвийн багаж, тоног төхөөрөмж, автомашин /ЧД 13 дугаар хороо/ 2017 35.0
7 Өрхийн эрүүл мэндийн төвийн багаж, тоног төхөөрөмж, автомашин /ЧД 14 дугаар хороо/ 2017 30.0
8 Өрхийн эрүүл мэндийн төвийн багаж, тоног төхөөрөмж, автомашин /ЧД 15 дугаар хороо/ 2017 35.0
9 Өрхийн эрүүл мэндийн төвийн багаж, тоног төхөөрөмж, автомашин /ЧД 17 дугаар хороо/ 2017 35.0
10 Өрхийн эрүүл мэндийн төвийн багаж, тоног төхөөрөмж, автомашин /ЧД 18 дугаар хороо/ 2017 30.0
11 Өрхийн эрүүл мэндийн төвийн багаж, тоног төхөөрөмж, автомашин /ЧД 19 дугаар хороо/ 2017 35.0
Дүн 296.0