Эрх шилжүүлэх тухай

771

2017 оны 05 сарын  25 өдөр                     Дугаар А/338                     Улаанбаатар хот

 

Эрх шилжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 14.4,41 дүгээр зүйлийн 41.2.2,60 дугаар зүйлийн 60.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10/13 дугаар тогтоолын тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд санхүүжих Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжих тохижилт, гэрэлтүүлгийн ажлын жагсаалтыг 1 дүгээр, авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажлын жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
  2. Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Засаг даргаас Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд шилжүүлэн, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.
  3. Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэрлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, 1 дүгээр хавсралтаар заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ариунбаяр/-т, 2 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.БАТБОЛД

НИЙСЛЭЛИЙН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2017 ОНД САНХҮҮЖИХ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХЭРЭГЖИХ ТОХИЖИЛТ, ГЭРЭЛТҮҮЛГИЙН АЖЛЫН ЖАГСААЛТ

/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг
1 Хорооны нутаг дэвсгэрийн хотхон, хороолол дундах тоглоомын талбайнуудын тохижилт /анхааруулах самбар, сандал/ ХУД, 1, 15 дугаар хороо/  

 

2017

 

18.5

 

2 Рапид харш хороолол дахь тоглоомын ба иргэдийн амрах талбайн тохижилт, сандал, саравч /ХУД, 15 дугаар хороо  

2017

18.5
3 UB Town  хотхоны урд талбайд хүүхдийн тоглоомын ба иргэдийн амрах талбайн тохижилт, сандал, саравч /ХУД, 15 дугаар хороо/  

2017

18.0
4 39 дүгээр байрны сагсны талбайн тохижилт, засвар үйлчилгээ /ХУД, 1 дүгээр хороо/  

2017

10.0
5 53 дугаар цэцэрлэгийн барилга байгууламж ба гаднах хүүхдийн тоглоомын талбайн тохижилт, засвар үйлчилгээ /ХУД, 1 дүгээр хороо/  

2017

15.0
6 Автобусны эцсийн буудлын гэрэлтүүлэг /ХУД, 9 дүгээр хороо/ 2017 10.0
7 Бурхант, Буянт-Ухаагийн нарийн гудамжны гэрэлтүүлэг /ХУД, 9 дүгээр хороо/  

2017

8.0
8 134 дүгээр цэцэрлэгийн авто зогсоолийн тохижилт, гэрэлтүүлэг /ХУД, 9дүгээр хороо/  

2017

32.0
ДҮН 130.0

 

НИЙСЛЭЛИЙН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2017 ОНД САНХҮҮЖИХ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛЫН ЖАГСААЛТ/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг
1 МИАТ ХК-ний спорт заалны уулзвараас хойш 34 дүгээр байрны баруун тал, Нисэхийн 3 дугаар гудамжны 342 дугаар худаг хүртэлх шороон замыг сайжруулах /ХУД, 10 дугаар хороо/  

 

2017

 

 

30.0

2 63а байрны явган зам, авто зам барих, засварлах /ХУД, 10 дугаар хороо  

2017

 

20.0

Дүн 50.0