Журам шинэчлэн батлах тухай

1019

2017 оны 05 сарын  24 өдөр                      Дугаар А/334                    Улаанбаатар хот

 

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн албан байгууллагуудын удирдах ажилтны “Шуурхай зөвлөгөөн зохион байгуулах журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
  2. Энэ захирамж гарсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/768 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                  С.БАТБОЛД

НИЙСЛЭЛИЙН АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

Нэг. Зорилго

  • Энэ журмын зорилго нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагын хариуцлагыг өндөржүүлэх, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, нийслэлийн удирдлагаас өгсөн үүрэг, даалгаварын хэрэгжилтийг эрчимжүүлэ, байууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн шуурхай зөвлөгөөн /цаашид “шуурхай зөвлөгөөн” гэх/-ийг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Шуурхай зөвлөгөөн зохион байгуулах

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс шуурхай зөвлөгөөний бэлтгэлийг хангаж , баталсан хуваарийн дагуу зохион байгуулна.
  • Шуурхай зөвлөгөөн хийх хуваарь, түүнд оролцох албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг тухайн оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч цаг үеийн шаардлагаар ээлжилт бус шуурхай зөвлөгөөн хуралдуулж болно.
  • Шуурхай зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч батална.
  • Шуурхай зөвлөгөөнийг “Хангарьд” ордны хуралдааны танхимд хийнэ. Байрны нөхцөл, техник, хэрэгслийн бэлэн байдлыг хангах ажлыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар хариуцна.
  • Шуурхай зөвлөгөөнийг тодорхой сэдвээр төрөлжүүлэн зохион байгуулж болно.

Гурав. Шуурхай зөвлөгөөний дэг

  • Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч удирдан яввуулна.
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн эзгүйд шуурхай зөвлөгөөнийг түүний томилсоны дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч удирдан явууна.
  • Шуурхай зөвлөгөөний ирцийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс бүртгэж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид танилцуулах бөгөөд улирал, хагас бүтэн,жилээр ирцийн тухай мэдээлэл хийнэ.
  • Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах мэдээллийг тухайн байгууллагын дарга танилцуулна.
  • Шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн удирдлагаас өгсөн үүрэг, даалгавар, түүний биелэлтийн талаархи мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс зохион байгуулна.
  • Шуурхай зөвлөгөөний тэмдэглэлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн хөтөлж, удирдлагад танилцуулан баталгаажуулна.

Дөрөв. Шуурхай зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудал

  • нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр дараахь мэдээллийг тогтмол хийнэ.
    • Шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн талаарх Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэдээлэл /8-10 минут/;
    • Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс хойшхи хугацаанд нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, байгууллагын үндсэн чиг үүргийн хүрээнд хийсэн ажил, цаг үеийн тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн Цагдаагийн газрын мэдээлэл /3-5 минут/
    • Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс хойшхи хугацаанд нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, байгууллагын үндсэн чиг үүргийн хүрээнд хийсэн ажил, цаг үеийн тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Замын цагдаагийн алба, Замын хөдөлгөөний хяналтын газрын мэдээлэл /3-5 минут/;
    • Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс хойшхи хугацаанд нийслэлийн хэмжээнд гарсан гамшиг осол, зөрчлийн нөхцөл байдал, байгууллагын үндсэн чиг үүргийн хүрээнд хийсэн ажил, цаг үеийн тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн Онцгой байдлын газрын мэдээлэл /3-5 минут/;
    • Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс хойшхи хугацаанд нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан хяналт, шалгалтын ажил, гарсан зөрчлийн нөхцөл байдал, байгууллагын үндсэн чиг үүргийн хүрээнд хийсэн ажил, цаг үеийн тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэдээлэл /3-5 минут/
  • Шуурхай зөвлөгөөний мэдээлэл, цаг үеийн тулгамдаж байгаа асуудал болон байгууллагын үндсэн үйл ажиллагаатай холбогдуулан байгууллагын удирдлагаас асууж тодруулж /3-5 минут/
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас шуурхай зөвлөгөөнийг дүгнэж 14 хоногт хийж гүйцэтгэх ажлын талаар үүрэг, даалгавар өгч шуурхай зөвлөгөөнийг хаана.
  • Шуурхай зөвлөгөөний үеэр шаардлагатай тохиолдолд дараахь мэдээллийг сонсож болно.
    • удирдах албан тушаалтнуудын томилгооны тухай мэдээлэл;
    • тухайн дүүргийн нутаг дэвсгэрт тулгамдаж байгаа асуудлуудын тухай дүүргийн Засаг дарга нарын мэдээлэл;
    • цаг үеийн асуудлаар Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээн дэх хэрэгжүүлэгч агентлагууд болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын даргын мэдээлэл.
  • Шуурхай зөвлөгөөний мэдээлэл дараахь шаардлагыг хангасан байна.
    • Мэдээлэлийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нийцсэн товч, тодорхой байх;
    • Мэдээллийг PDF to PPT өргөтгөлтэйгээр 5 хүртэлх хуудсанд багтаасан байх;
    • Харьцуулсан тоон мэдээ, тооцоо, судалгаатай байх;
    • Төсөв, санхүүгийн эх үүсвэр, хэмжээг тодорхой дурдсан байх;
    • Фото зураг болон дүрс бичлэгээр баримтжуулсан байх.
  • Ээлжит шуурхай зөвлөгөөн зохион байгуулахын өмнөх 7 хоногийн Баасан гарагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид дараахь материалыг бэлтгэж танилцуулна.
    • шуурхай зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудал;
    • шуурхай зөвлөгөөн дээр өгөх үүрэг, даалгаврын төсөл;
    • шуурхй зөвлөгөөн дээр танилцуулах мэдээллүүдийн хураангуй танилцуулга;
    • нийслэлийн хөрөнгө оруулалтын ажлын явц, үр дүнгийн тухай танилцуулга.

Тав. Шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг,

даалгаврын хэрэгжилтэд тавих хяналт

  • Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн явц, үр дүнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс тавьж ажиллана.
  • Нутгийн захиргааны байгууллагууд үүрэг, даалгаврын биелэлтийн явц үр дүнгийн тухай мэдээллийг дараагийн шуурхай зөвлөгөөний өмнөх  7 хоногийн “Пүрэв” гарагт багтаан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн “L-Monitoring” программ-д оруулна.
  • Шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн явц, үр дүнг шаардлагатай тохиолдолд газар дээр нь очиж танилцан зураг, дүрс бичлэгээр баталгаажуулна.
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт- шинжилгээ, үнэлгээний хэлтэс нь байгууллагуудаас ирүүлсэн мэдээг нэгтгэн, хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт шинжилгээ хийж, дүнг шуурхай зөвлөгөөнд танилцуулах бөгөөд холбогдох мэдээллийг ulaanbaatar.mn цахим хуудсанд байршуулна.
  • Шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн тайланг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс хагас, бүтэн жилээр гаргаж, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх бөгөөд дүнг шуурхай зөвлөгөөнд танилцуулна.
  • Энэ журмын 5.5-д заасан тайланг шаардлагатай тохиолдолд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн худалдаанаар хэлэлцүүлнэ.

Зургаа. Шуурхай зөвлөгөөнд оролцогсдын

хүлээх үүрэг, хариуцлага

6.1 Шуурхай зөвлөгөөнд оролцогч албан тушаалтан зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнө хариуцна.

6.2 Шуурхай зөвлөгөөнд оролцогч нь байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл бэлтгэсэн байна.

6.3 Шуурхай зөвлөгөөн дээр зөвхөн нийтийг хамарсан асуудлаар санал тавьж, асуудал дэвшүүлнэ.

6.4 Шуурхай зөвлөгөөнд оролцогч албан тушаалтан зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг, даалгаврыг өөрийн байгууллагын хамт олонд ажлын 8 цагийн дотор мэдээлж, ажил хариуцан гүйцэтгэх албан тушаалтнуудыг үүрэгжүүлнэ.

6.5 Шуурхай зөвлөгөөнд ээлжийн амралттай, өвчтэй, чөлөөтэй, томилолттой зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд байгууллагын дарга заавал оролцоно.

6.6 Шуурхай зөвлөгөөнд оролцох албан тушаалтан хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцож чадахгүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаас чөлөө авч, албан ёсны орлогчоо оролцуулан ирцийн бүртгэлд бүртгүүлнэ. Чөлөө аваагүй тохиолдолд орлон ирсэн албан тушаалтныг тухайн шуурхай зөвлөгөөнд оролцуулахгүй.

6.7 Шуурхай зөвлөгөөнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан, шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй албан тушаалтанд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулна.