Нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажилагааг иргэдэд сурталчлах, тайлагнах тухай

628

2017 оны 04 сарын  14 өдөр                  Дугаар А/241                        Улаанбаатар хот

Нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажилагааг иргэдэд

сурталчлах, тайлагнах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”, 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагууд болон харъяа байгууллагуудаас олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчилах, мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Жанжин Д. Сүхбаатарын талбайд зохион байгуулах хуваарийг хавсралтаар баталсугай.
  2. Батлагдсан хуваарийн дагуу үйл ажиллагаагаа иргэдэд тайлагнаж, сурталчлахыг нийт байгууллагын удирдлагад үүрэг болгосугай.
  3. Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахад шаардагдах 52.960.546 /тавин хоёр сая есөн зуун жаран мянга таван зуун дөчин зургаан/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М. Отгонбаярт зөвшөөрсүгэй.
  4. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М. Отгонбаярт үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.БАТБОЛД

 

НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН

ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ ХУВААРЬ

БАЙГУУЛЛАГЫН НЭР ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН НЭР ОГНОО
1 Нийслэлийн Эрүүл мэндийн газар Нийслэлийн түргэн тусламжийн төв, Дүүргүүдийн эрүүд мэндийн төв Усан спорт, сургалтын төв, Дүүргүүдийн биеийн тамир, спортын хороо,

Дүүргүүдийн усан спорт, сургалтын төв

 

 

2017.04.24

Даваа

2 Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо
3 Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төв, Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ  

2017.04.25

Мягмар

4 Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар
5 Нийслэлийн Соёл урлагийн газар Соёлын төв өргөө, Улаанбаатар чуулга, Дүүргүүдийн соёлын ордон, Морин хуур ТББ 2017.04.26

Лхагва

6 Аялал жуулчлалын газар
7 Нийслэлийн Боловсролын газар Дүүргүүдийн Боловсролын хэлтэс 2017.04.27

Пүрэв

8 Нийслэлийн Улсын бүртгэлийн газар Дүүргүүдийн Улсын бүртгэлийн хэлтэс 207.05.02

Мягмар

9 Нийслэлийн Статистикийн газар
10 Нийслэлийн Газрын алба Дүүргүүдийн газрын алба 2017.05.03

Лхагва

11 Нийслэлийн Авто замын хөгжлийн газар Улаанбаатар смарт карт ХХК, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд  

 

2017.05.04

Пүрэв

12 Нийслэлийн авто замын хөгжлийн газар Төр, захиргааны авто бааз
13 Нийслэлийн өмчийн харилцааны газар
14 Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ, Дүүргүүдийн худалдан авах ажиллагааны алба  

2017.05.05

15 Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газар  

Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн нэгж ОНӨҮГ, Зураг төслийн хүрээлэн  ОНӨААТҮГ

2017.05.09

Мягмар

16 Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар 2017.05.11

Пүрэв

17 Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар 2017.05.10

Лхагва

18 Нийслэлийн Татварын газар Дүүргүүдийн Татварын хэлтэс, Кассын машин нийлүүлэгч аж ахуйн нэгж, Авто тээврийн үндэсний төвийн Оношилгооны төв 2017. 05.11

Пүрэв

19 Нийслэлийн Байгаль орчны газар 2017.05.15

Даваа

20 Нийслэлийн архивын газар Дүүргүүдийн архивын тасаг  

2017.05.16

Мягмар

21 Нийслэлийн Мэдээллийн технологийн газар
22 Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар Дүүргүүдийн Дотоод аудитын алба  

2017.05.17

Лхагва

23 Нийслэлийн Дотоод аудитын алба
24 Нийслэлийн Агаарын  бохирдлыг бууруулах  газар 2017.05.18

Пүрэв

25 Нийслэлийн цагдаагийн газар Замын цагдаагийн алба, Дүүргүүдийн хэлтэс 2017.05.19

Баасан

26 Хөдөлмөр эрхлэлтийн газар Дүүргүүдийн хэлтэс 2017.05.23

Лхагва

27 Нийслэлийн Онцгой байдлын газар  

2017.05.23

Мягмар

28 Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар
29 Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Бэлчээрийн менежментийг төслийг нэгж ОНӨТҮГ  

2017.05.23

Лхагва

30 Нийслэлийн мал эмнэлэгийн газар
31 Нийслэлийн нийгмийн халамжийн газар  

Нийгмийн хамгааллын тусгай төв Дүүргүүдийн хэлтэс

2017.05.25

Пүрэв

32 Нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар

 

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН

БАЙГУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ

Зорилго:

“Иргэдийн оролцоотой  эрх зүйн шинэтгэл”-ийн жилийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг захиргааны байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг иргэдэд сурталчилах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох.

Зорилт:

  1. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газар бүр явуулж буй бодлого, чиглэл, үйл ажиллагаагаа нийслэлийн оршин суугч иргэд, аж  ахуйн нэгж, байгууллагад сурталчлан мэдээлэх;
  2. Иргэдийн санал, хүсэлтийг сонсох, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, Засгийн газар, яам, нийслэл, дүүргийн болон байгууллагын шийдвэрт тусган хэрэгжүүлэх;
  3. Салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомжууд, нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журмыг сурталчлах, таниулах, боловсронгуй болгох талаар иргэдийн санал, бодлыг сонсох,

Хамрах хүрээ:

Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нийт агентлаг, харъяа газар, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага.

Хугацаа байршил:

2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн батлагдсан хуваарийн дагуу, Жанжин Д. Сүхбаатарын талбайд.

Оролцогч байгууллагын үүрэг:

  1. Тухайн байгууллагаас өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажил, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэх танилцуулах;
  2. Өдөрлөгийн үеэр иргэдэд шууд үзүүлэх боломжтой төрийн үйлчилгээг үзүүлэх;
  3. Салбарын хууль, мөрдөгдөж буй дүрэм, журмыг иргэдэд сурталчилах, таниулах, санал бодлыг авах;
  4. Олон нийтийн санал, зөвлөмжийг шинэлэг арга, хэлбэрээр авч,үйл ажиллагаандаа тусгах ажлыг санаачлан зохион байгуулах;
  5. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилд нийслэлийн оршин суугч иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах.

Тайлагнах хугацаа:

“Нээлттэй хаалганы өдөрлөг “-ийг зохион байгуулсан тухай дэлгэрэнгүй илтгэх хуудас, дүн мэдээ, Засгийн газар яам болон нийслэлийн удирдлагад уламжлах саналын жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйл ажиллагаагаа сурталчилснаас хойш ажлын 5 хоногт багтаан нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР