Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлыг зохион байгуулах тухай

1202

2017 оны 04 сарын 14 өдөр               Дугаар А/233                 Улаанбаатар хот

 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн  шугам сүлжээ, авто замын

зураг төсөл, угсралтын ажлыг зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 53 дугаар зүйлийн 53.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

  1. Нийслэлийн 2017 оны төсвийн хөрөнгөөр санхүүжих Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, барилга угсралтын ажлын жагсаалтыг 1 дүгээр, он дамжин санхүүжих авто зам, замын байгууламжийн зураг төслийн ажлыг 2 дугаар,шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
  2. Энэ захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар / Ц. Ариунбаяр/-т, 2 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж. Тогтохбаяр/-т, 3 дугаар хавсралтаар заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Э. Болормаа/-т тус тус даалгасугай.
  3. Энэ захирамжийн 1, 3 дугаар хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ариунбаяр/-т, 2 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.
  4. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П. Баярхүүд үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН 2017 ОНЫ ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ОН ДАМЖИН САНХҮҮЖИХ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ЗУРАГ ТӨСӨЛ, БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЖАГСААЛТ

/төгрөгөөр/

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал байршил Хэрэгжих хугацаа Төсөвт өртөг 2017 онд санхүүжих дүн
 

 

1

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эх орчмын 4.5 га талбайд хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажил  

 

2015-2017

 

 

7,138,951,636

 

 

900,000,000

 

 

2

ХУД, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн барилга  угсралтийн ажил  

 

2015-2017

 

 

1,905,528,696

 

 

402,766,467

 

 

 

3

Ус дулаан дамжуулах төвийн 3ш,гадна дулааны ф150-250 мм-ийн голчтой 0,73 км шугам, гадна цэвэр усны ф200-300 мм-ийн голчтой 0,884 км шугамын барилга угсралтын ажил /СХД-ийн 1,2 дугаар хороо/  

 

 

2015-2017

 

 

 

2,594,512,578

 

 

 

959,451,258

 

 

4

Цахилгаан хувиарлах байгууламж 1ш, Хаалттай дэд өртөө 2ш, 4,09 км кабель шугамын ажил /СХД-ийн1,2дугаар хороо/  

 

2015-2017

 

 

1,360,452,758

 

 

68,022,638

 

 

 

5

Баянзүрх дүүргийн 8,16 дугаар хорооны нутаг дэвсгэр Батлан хамгаалахын их сургууль орчмын “А” хэсэгчилэн талбайн гадна холбооны 8 яндантай 370 метр нийт 20ш стандартын дунд худагтай сувагчлалын байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажил  

 

 

2014-2017

 

 

 

201,200,000

 

 

 

36,121,935

 

 

6

Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Б” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамж, гадна холбооны барилга угсралтын ажил  

 

2016-2017

 

 

1,368,067,902

 

 

358,133,540

Дүн 14,568,713,570 2,724,495,838

 

НИЙСЛЭЛИЙН 2017 ОНЫ ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ОН ДАМЖИН САНХҮҮЖИХ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН АЖИЛ

 

/төгрөгөөр/

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал байршил Хэрэгжих хугацаа Төсөвт өртөг 2017 онд санхүүжих дүн
1 Баянгол дүүргийн 10,11дүгээр хорооны нутаг дэвсгэр Бичил 7 орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний гэр хорооллын дахин төлөвлөлтийн байгууламжийн зураг төсөв  

 

2015-2017

 

 

336,147,804

 

 

235,303,463

ДҮН 336,147,804 235,303,463

 

НИЙСЛЭЛИЙН 2017 ОНЫ ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨ ШИНЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

/төгрөгөөр/

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал байршил Хэрэгжих хугацаа Төсөвт өртөг 2017 онд санхүүжих дүн
1 Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр орон сууцны 7 дугаар хорооллын 8ш УДДТ-ийн цэвэр усан хангамжийн узелийн тоноглолын ажил  

2017

 

519,440,065

 

519,440,065

2 Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Б” хэсэгчилэн талбай дахь бохир ус ариутгах татуургын шугам сүлжээний барилга угсралтын эхний ээлжийн ажил  

 

2017

 

 

648,835,830

 

 

435,271,345

3 Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн ажил  

2017

 

2,631,533,719

 

1,973,775,926

4 Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, орон сууцны 7 дугаар хороолол орчим Б хэсэгчилэн талбайн эхний ээлжийн дулаан хангамжийн ажил  

2017

 

328,488,005

 

328,488,005

5 Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр гэр хорооллын дахин төлөвлөлтийн цахилгаан хангамжийн эх үүсвэрийг Улаанхуаран дэд станцаас 5 мВт цахилгаан хэрэглээг хангах кабель шугам татах ажил  

 

2017

 

 

902,934,929

 

 

360,812,508

6 Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 1000 орчмын хорооллын А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн ажил  

2017

 

4,705,287,776

 

1,981,584,159

7 Сонгинохайрхан дүүргийн 1, 2 дугаар хороо Цэргийн хотхон орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлж буй цахилгаан хангамжийн ажлын эх үүсвэр талд шинээр баригдах хуваарилах байгууламжийн зураг төсөл, угсралтын ажил  

 

 

2017

 

 

 

780,000,000

 

 

 

780,000,000

Дүн 10,516,520,324 6,379,372,008