Хөрөнгө гаргах тухай

759

2017 оны  02 сарын  13 өдөр                       Дугаар А/75                                Улаанбаатар хот

 

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжих нийслэлийн өмчийн концессын зүйлийн “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн жагсаалтыг 1, 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
  2. Энэ захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан төрөл, арга хэмжээний хэрэгжилтийг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулж,захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар / Б. Индра/-т 2 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуул, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц. Ариунбаяр/-т, гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э. Ганхүү/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч. Однасан/-т тус тус даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                   С.БАТБОЛДхавсралт