Бодлого зохицуулалтын хэлтэс

131
  1. Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн Авто замын салбарыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, авто замын сүлжээг төлөвлөх, авто зам, замын байгууламжийн зураг төслийг боловсруулах ажлыг зохион байгуулах, төсөл арга хэмжээний төсөл боловсруулах, санал өгөх;
  2. Авто зам, замын байгууламжийн зураг төслийг боловсруулах ажлыг зохион байгуулах, инженерийн шугам сүлжээ, орц, гарц, авто зогсоол шинээр хийх, өргөтгөл шинэчлэлтийн ажилтай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай зөвшилцөх, зураг төсөлд санал өгөх, зөвшөөрөл олгох, хяналт тавих;
  3. Нийслэлийн нутаг дэвсгэрт барьсан авто зам, замын байгууламжийг нийслэлийн өмчид бүртгүүлэх, замын мэдээллийн санд бүртгэх, баяжуулах, паспортжуулах ажлыг зохион байгуулах: