БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2833

Монгол Улсын Засгийн газрын  2005 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 15 тоот тогтоолоор нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд нийслэлийн авто замын салбарын бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Авто замын газрыг байгуулж, Нийслэлийн  Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 22 тоот Захирамжаар газрын бүтэц, орон тоог батлан,  анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар 03-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газар болгон шинэчлэн  батлагдсан бөгөөд нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 дугаар Захирамжаар Захиргаа, санхүүгийн хэлтэс, Бодлого зохицуулалтын хэлтэс, Зам барилгын хяналтын хэлтэс, Засвар ашиглалтын хяналтын хэлтэс, Материал шинжилгээ, туршилт судалгааны лаборатори, Шалган бүртгэх товчоо нэгж гэсэн 6 хэлтэс, нэгжтэй, 105 хүртэл орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус газар нь Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийг төлөвлөх, зураг төсөл боловсруулах, шинээр барих, өргөтгөн шинэчлэх, засварлах, арчлан хамгаалах, инженерийн шугам сүлжээ, орц гарц, авто зогсоол шинээр хийх ажлыг зөвшилцөх ажлуудыг зохион байгуулж, захиалагчийн болон лабораторийн хяналт тавих, ашиглалтад хүлээн авах, төлбөртэй зогсоолын үйл ажиллагааны орлого болон Шалган бүртгэх товчоодоор нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр хураан нийслэлийн замын санг бүрдүүлэх, гэнэтийн болон байгалийн гамшгийн улмаас авто замын сүлжээнд гарсан эвдрэл, гэмтлийг сэргээн засварлан хэвийн байдалд оруулах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.