Материал шинжилгээ, туршилт судалгааны итгэмжлэгдсэн лаборатори

63

Улаанбаатар хотод хийгдэж байгаа авто зам барилгын ажлын материал болон үе шатны ажлуудад хяналт тавих, туршилт шинжилгээ хийх, замын байгууламжийн техник ашиглалтын түвшин тогтоох зорилгоор 2005 оны 4-р сарын 01-ний өдрийн 16 тоот тушаалаар байгуулагдсан. 2009 онд магадлан итгэмжлэл авсан. Лаборатори нь авто зам, замын барилга байгууламж, засвар, арчлалтын ажилд хэрэглэгдэх материалын физик, механик шинж чанарыг тодорхойлохдоо АНУ,Англи, Япон, БНСУ, ОХУ,БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 90 гаруй нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг ашиглан лабораторийн туршилт шинжилгээ, техник ашиглалтын түвшин тогтоох ажлуудыг хийж байна. Авто замын барилга, засвар, арчлалтын ажилд хэрэглэгдэх материалын физик, механик шинж чанарыг тодорхойлох туршилт шинжилгээний ажлыг дараах төрлүүдээр гүйцэтгэж байна.

  • Өтгөн болон шингэн битумын шинжилгээ -9
  • Цементийн шинжилгээ – 7
  • Хөрсний шинжилгээ -7
  • Чулууны шинжилгээ -11
  • Эрдэс нунтгийн шинжилгээ -5  төрлөөр хийж  байна.

Мөн далан суурийн нягт , цементээр бэхжүүлсэн суурь, буталсан чулуун суурийн орц асфальтбетон хольцын орц, цемент бетоны орцыг тодорхойлох шинжилгээг хийдэг.