Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

402

2017  оны 10 сарын 04-ний өдөр                     Дугаар А/738             Улаанбаатар хот

Хөрөнгө оруулалтын ажлыг

зохион байгуулах тухай

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 40 дүгээр зүйл, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 10/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

       1.Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар чуулга, Сэлбийн баруун эрэг /Бээжингийн гудамж/-ийн 0,127 км авто замын ажлын худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т даалгасугай.

        2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээнд шаардагдах 118,223,396 /нэг зуун арван найман сая хоёр зуун хорин гурван мянга гурван зуун ерэн зургаан/ төгрөгийг нийслэлийн 2017 оны төсөвт тусгасан “Орон сууцны хороолол доторх болон гэр хорооллын доторх авто замын засвар шинэчлэлтийн жагсаалт”-ын зардлаас гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

         3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын задаргаа батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/137 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан “Орон сууцны хороолол доторх болон гэр хорооллын доторх авто замын засвар шинэчлэлтийн жагсаалт”-ын 11 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                                            С.БАТБОЛД