Эрх шилжүүлэх тухай

557

2017 оны 07 сарын 17-ны өдөр                  Дугаар А/550              Улаанбаатар хот

Эрх шилжүүлэх тухай

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 53 дугаар зүйлийн 53.2-т заасныг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид эрх шилжүүлсний дагуу улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх олон улсын хөнгөн атлетикийн тартанан замын засварлалтын ажил 456.0 /дөрвөн зуун тавин зургаа/ сая төгрөгийн худалдан авах ажиллагааны эрхийг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарт шилжүүлэн, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг даалгасугай.

      2. Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээг   гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

      3. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/346 дугаар захирамжийн хавсралтаар  баталсан “Боловсрол, спортын салбарын хөрөнгө оруулалтын ажлын жагсаалт”-ын 8 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                                                   С.БАТБОЛД