Ажлын хэсэг байгуулах тухай

1215

2017 оны  05 сарын 29-ний өдөр               Дугаар А/356                 Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.1.5-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Материал импекс” ХК-ийн уулзвараас, “Голден парк-1, 2 хотхон, “Цоглог” хотхоны орц гарц, авто замын асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ажлын хэсгийн ахлагч: Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү;
Гишүүд: Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар;

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр;

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун;

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун;

 

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан;

 

Замын цагдаагийн албаны Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга Б.Эрдэнэбат;

 

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр;

 

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр;

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Т.Оюунбилэг;
 Нарийн бичгийн дарга: Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Даваасүрэн;

2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан санал, дүгнэлтийг цаашид авах арга хэмжээний талаарх шийдвэрийн төслийн хамт 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /П.Баярхүү/-т даалгасугай.

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                    С.БАТБОЛД