Хувьсгалчдын замаас Хайлаастын авто зам хүртэлх 2,8км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна

46

Улаанбаатар хотын гадна тойруугийн авто замуудыг холбох зорилтын хүрээнд хийгдэж байгаа  Хувьсгалчдын замаас Хайлаастын авто зам хүртэлх  2,8км авто замын барилгын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна.  Зорчих хэсгийн өргөн нь 7м, хоёр талдаа 1,5м явган хүний зам, 1 талдаа гэрэлтүүлэгтэй, ус дамжуулах хоолой бүхий тус замын гүйцэтгэгчээр “Ринг роүд” ХХК ажиллаж байгаа юм. Замын хучилтын ажил бүрэн дуусч, зорчих хэсгийг нээсэн  бөгөөд өнөөдрийн байдлаар гэрэлтүүлэг, туузан хашлага суурилуулах ажил хийгдэж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.