Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын задаргаа батлах, эрх шилжүүлэх тухай

811

2017 оны 03 сарын 16-ны өдөр             Дугаар А/144                         Улаанбаатар хот

 

Авто зам, замын байгууламжийн засвар,

арчлалтын ажлын задаргаа батлах,

эрх шилжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 40 дүгээр зүйл, 41 дүгээр зүйлийн 41.2.2,  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2017 онд санхүүжих Хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын 4,0 /дөрвөн/ тэрбум төгрөгийн хөрөнгөөс хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг 1 дүгээр, Гүүр, хоолой, туннелийн засварын ажлын 1,0 /нэг/ тэрбум төгрөгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг 2 дугаар, Авто замын тэмдэглэгээний ажлын 2,0 /хоёр/ тэрбум төгрөгийн хөрөнгөөс хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг 3 дугаар, Авто замын тэмдэг, хайс тоноглолын ажлын 500.0 /таван зуун/ сая төгрөгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг 4 дүгээр, Замын ус зайлуулах шугам, худгийн засвар, өргөтгөлийн 1,0 /нэг/ тэрбум төгрөгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг 5 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт, гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т  тус тус даалгасугай.

 

144_хавсралт

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                              С.БАТБОЛД