Авто зам хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ

479

Партизаны гудамжтай нийлсэн гурван замын уулзвараас Өгөөж чихэр боов үйлдвэрийн уулзвар хүртэлх авто зам хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ

Сүхбаатар дүүрэг 3,5-р хороо Сөүлийн гудамжны авто замыг 2023 оны 09 дугаар сарын 08-ны өдрийн 00:00 цагаас 2023 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах, зорчих хэсэгт асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.