Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл

3056

Төслийн товч танилцуулга

 Төслийн нэр

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл

Төслийн байршил

Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын гудамж руу холбодог Яармагийн хуучин гүүрийг засварлаж, шинээр гүүр барьж, хос болгох төсөл. Зураг1.

Төслийн үндэслэл, бэлтгэл ажил

УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт тусгагдсны дагуу хөдөлгөөний эрчмийг нэмэгдээүлж, аюулгүй байдлыг сайжруулах, түгжрэлийг бууруулах, иргэдийн ая тухтай саадгүй зорчих нөхцлийг хангах гол зорилтыг дэвшүүлсэн.

1961 онд баригдсан Яармагийн гүүрийн холбох авто замууд шинээр баригдаж,

УБ хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу УБ хотын авто замын сүлжээг хөгжүүлэх ажлын хүрээнд Яармагийн авто замыг нэг чиглэлдээ 3, нийт 6 эгнээ болгон өргөтгөж, Богд уулын арын авто замыг шинээр барьж ашиглалтад оруулаад байгаа билээ.

Яармагийн гүүрийн орчмын авто замын зангилаа хэсгийн хөдөлгөөнийг зохистой хуваарилж, уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, улмаар хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах, Яармагийн хотын дэд төвд хэрэгжиж эхэлж буй орон сууцны хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хурдасгах, хотын төвлөрлийг сааруулах үүднээс тус гүүрийг олон түвшний огтлолцол болгож барихаар төлөвлөсөн.

БНХАУ-ын Засгын газраас Монгол улсын Засгийн газарт олгох Экспортын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотод 6 гүүрэн гарц, олон түвшний огтлолцол барихаар 2011 онд шийдвэрлэсний дагуу захиалагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газар болон гүйцэтгэгч “Хятадын Төмөр замын 20 дугаар товчоо групп корпораци”-ий хооронд 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр “Яармагийн шинэ гүүрийг барих, хуучин гүүрийг засварлах ажлын зураг төсөл болон барилгын ажлын гэрээ”-г түлхүүр гардуулах нөхцлөөр байгуулсан.

Гүйцэтгэгч Яармагийн шинэ гүүр, хуучин гүүрийн засварын ажил инженерийн байгууламжуудын /дулаан, цэвэр болон бохир ус, гадна цахилгаан, гэрэлтүүлэг, холбоо/ шилжүүлэх, хүчитгэх ажлуудын нарийвчилсан зураг төслийг боловсруулж, барилгын ажлыг гүйцэтгэнэ. Захиалагчийн зүгээс газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг хариуцаж гүйцэтгэнэ.

Эдийн засгийн хөгжлийн яамнаас /2013/ “Гудамж” төслийг байгуулж, Засгийн газрын 2013 оны 127-р тогтоолоор тус гүүрэн гарцыг барихаар төлөвлөсөн зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг тус төсөлд баталснаар Яармагийн олон түвшний огтлолцол барих төслийн ажил зогссон болно.

Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаар тогтоолоор төслийн ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний дагуу захиалагч болон Сангийа яамны зүгээс холбогдох арга хэмжээг зохион байгуулж ажилласнаар төслийн ажлыг 2016 оны 8 дугаар сараас төслийн ажил хэрэгжиж эхлээд байна.

Төслийн өртөг 30,26 сая ам.доллар бөгөөд төслийн зураг төсөл боловсруулах болон барилгын ажлыг 2016.10.01-ний өдрөөс 2019.01.31-ний хооронд хэрэгэжүүлнэ.

Төслийн захиалагчийн хяналтын зөвлөх үйлчилгээг “Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа”ХХК Нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байна.

Төслийн олон түвшний огтлолцлын ерөнхий схемийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Газрын алба болон Нийслэлийн Авто замын хөгжлийн газар хамтран баталгаажуулснаар төслийн зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлсэн.

 Төлөвлөлт, техникийн үзүүлэлтүүд

            Төслийн хүрээнд шинэ гүүр, Д-рамп, холбох замуудыг шинээр барьж, одоо байгаа Яармагийн гүүрийг засварлах, инженерийн шугам сүлжээг шилжүүлэх ажлууд хийгдэнэ.

Зураг4. Төслийн ажлын хөтөлбөр

Зураг5. Яармагийн олон түвшний огтлолцлын нүхэн гарц