Байгууллагын чиг үүрэг

2236

Нийслэлийн Замын хөгжлийн газар нь Улаанбаатар хотын Авто зам, замын байгууламжийг шинээр барих , өргөтгөн шинэчлэх, засварлах, арчлан хамгаалах, ашиглалтын байдалд хяналт тавих, ажлын явцад технологийн болон лабораторийн хяналт тавьж  гүйцэтгүүлэх,  авто замын сүлжээний төлөвлөлт, судалгааны ажлыг зохион байгуулахаас гадна орон нутгийн авто замын санг бүрдүүлэх үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх, гэнэтийн болон байгалийн гамшгийн улмаас авто замын сүлжээнд гарсан эвдрэл гэмтлийг засварлан хэвийн байдалд оруулах, авто замын бүртгэл мэдээлллийн сангийн үйл ажиллагааг хэвийн явуулах болон нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэх, НИТХ, нийслэлийн Засаг даргын авто замын талаар баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход мэргэжлийн зөвлөгөө үзүүлэх,  холбогдох шийдвэрүүдийн хэрэгжилтийг ханган ажиллах чиг үүрэг бүхий нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч Агентлаг юм.