Дэнжийн 1000-ын Цагаан байрны уулзвараас Хүчит шонхор захын уулзвар хүртэлх туслах замын өргөтгөлийн ажил хийгдэнэ

308

Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хороонд хэрэгжиж буй “Дэнжийн 1000-ын Цагаан байрны уулзвараас Хүчит шонхор захын уулзвар хүртэлх туслах замын өргөтгөлийн ажил”-ыг “Экспресс зам” ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 30-ны хооронд гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байна.

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын пк09+00–пк16+71 буюу дөрвөлжин хоолойноос Хүчит шонхор захын уулзвар хүртэлх хэсэгт авто замын суурь болон хучилтын ажил 2023 оны 05 сарын 17-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд хийгдэх тул тус хэсгийн авто замын хөдөлгөөнийг түр хааж засвар шинэчлэлтийн ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.