Алтай хотхоны урд талын авто замыг хэсэгчлэн түр хааж барилга угсралтын ажил хийгдэнэ

401

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 4-р хороо дунд голын арын, Алтай хотхоны урд талын авто зам, замын гэрэлтүүлэг угсралт, кабель шугам шилжүүлэн зөөх ажил хийгдэх тул авто замын хөдөлгөөн түр хааж барилга угсралтын ажил хийгдэнэ.

2023 оны тавдугаар сарын 09 өдрөөс долоодугаар сарын 10 өдрийн хооронд тус хэсгийн авто замын хөдөлгөөнийг 3 хэсэгчлэн түр хааж барилга угсралтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.